Хойд Солонгосчууд хүний мах идсээр

Нийт хүн амынх нь талаас илүү хувь нь өлсгөлөнгийн байдалд байгаа Умард Солонгост хүн хүнээ идэх нь жирийн үзэгдэл болсон тухай Британийн Телеграф сонин мэдээлжээ. Нутгаасаа оргон зугтсан Умард Солонгосын 230 орчим иргэн Өмнод Солонгосын тусгай албаныханд мэдээлснээр тэд хүний мах идсэн болон хүний мах худалдсан хүмүүсийг олны өмнө цаазалж байгааг нэг бус удаа харсан гэнэ.

Дүрвэгсдийн мэдүүлгийг шалгах ямар ч боломжгүй ч тэдний үг үнэн гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Өмнөд Солонгосын эрх баригчид тэмдэглэжээ. Умард Солонгост хүний мах иддэг хүний тоо үнэн хэрэгтээ хамаагүй олон гэдэгт БНСУ-ын тусгай албаны төлөөлөгчид итгэлтэй байна. Дэлхийн хамгийн хаалттай орны нутаг дэвсгэрт хүний мах иддэг тухай мэдээлэл Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд 1990 онд гарч байсан. Энэ улсад хоёр сая гаруй хүн аймшигтайгаар өлсөж үхсэн гэдэг. Өмнөд Солонгосын мэдээллийн Енхап агентлаг БНАСАУ-д хүний мах идсэн сүүлийн тохиолдол өнгөрсөн онд Мусан хотод бүртгэгдсэн байна.

Урьд нь 2006 онд Доксонг хотын оршин суугч эцэг, хүү хоёрыг хэргээ хүлээснийх нь дараа олны өмнө буудан хороожээ. 2009 оны 12 дугаар сард нэгэн эр хүүхдийн аминд хүрч, идсэн тохиолдол бүртгэгдсэн байна. Хүнсний хангамж хотод нь эрс багассаны учир мань эр тийм алхам хийснээ мэдэгджээ.

Н.НОМИН

URL:

Сэтгэгдэл бичих