МАН “Иргэнд тэгш боломж, нийгэмд шударга ёс” тогтоох бол АН “Хүн шиг амьдруулж, улс шиг хөгжүүлэх” гэнэ

УИХ-ын 2012 оны сонгууль албан ёсоор эхэлж, нам, эвслүүд нэр дэвшигчдээ зарлаад байна.
Энэ удаагийн сонгуульд нам, эвслүүд ямар уриатай  оролцож буйг сонирхвол:

МАН “Иргэнд тэгш боломж, нийгэмд шударга ёс”, АН “Хүн шиг амьдарья, улс шиг хөгжье”,
МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл “Шударга байхдаа эвтэй. Эвтэй байхдаа хүчтэй” гэсэн байх юм.

Харин мөрийн хөтөлбөрийн хувьд бүгд шахуу л Газрын тосны үйлдвэр байгуулна, цалин нэмнэ, хөнгөлөлттэй зээл олгох замаар иргэдийг орон сууцтай болгоно гэсэн нийтлэг амлалтуудыг адилхан өгч буй аж.

Давхардаагүй, онцгой содон амлалтууд гэвэл
МАН НӨАТ-ын босгыг 200 сая болгоно гэсэн бол МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Оюутолгойн Монголын эзэмшлийг 60 хувь болгох гэнэ.
Харин АН-ын мөрийн хөтөлбөрт цөмийн эрчим хүч ашиглахыг бүрмөсөн хориглоно гэсэн заалт оржээ.

МАХН, МҮАН-ын сонгуулийн штабыг Ерөнхий сайд асан М.Энхсайхан, АН-ыг Д.Эрдэнэбат, МАН-ыг Ерөнхий сайд С.Батболд удирдаж буй аж.

С.Сарнай


URL:

Сэтгэгдэл бичих