ҮЭ-ийн С.Ганбаатарын тэмцлийн үр дүнг эрх баригчид өөрсдийнх хэмээн сурталчилж байна.

ҮЭ-ийн ерөнхийлөгчийн албыг нэр төртэй гүйцэтгэж яваа С.Ганбаатар 2012 оны сонгуульд нэрээ дэвшүүлж, улс төрийг гудамж талбайд биш, үүр уурхай дотор нь тэмцлээ үргэлжүүлэхээр зориг шулууджээ. Түүний зүтгэж тэмцсэн нийгэм олон нийтийн төлөө байсан хатуу байр суурь эрх баригч МАНАН-гийн засгийн газрыг амар тайван байлгаагүй бөгөөд сонгууль дөхөхийн хэрээр Монголын ард түмнийг өчүүхэн төдий мөнгөөр хуурах гэж оролдсон худлаа багийг хуу татаж байсныг та бүхэн мэдэх билээ. Тэрбээр багш нарын цалин, бензиний үнийн өсөлт, ажлын байр, аюулгүй байдлын орчин, нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмж гээд Монгол айл бүрийн эрх ашгийн төлөө дуугарч тэмцсэний үр дүнд ялалт байгуулж явсан билээ. Үүнийг нь эрх баригч намууд өөрийн ажил мэтээр сурталчилж, түүний тэмцлийг бүдэгрүүлж байгаа ч олон нийтийн оюун бодолд С.Ганбаатарын тэмцэл арилашгүй мөрөө үлдээжээ. Улс төрөөр амьсгалж буй энэ цаг үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар гэхүү, ҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатар гэхүү гэдэгт дэмжигчид нь хоёр хуваагдаж байгаа хэдий ч тэрбээр улсынхаа төлөө УИХ-д сууж, ҮЭ-ийн мянга мянган ажилчдын дуу хоолой эрх ашгийн гүүр болохоор сэтгэл шулууджээ. Тиймээс бие даан нэр дэвшигчийн уулзалтын үеэрээ эсрэг өрсөлдөгчдийн толгой эргүүлэх гэсэн мэссэжүүдэд хариулт өгч эхлээд байна. Хүний юмаар хүүдэгнэгч мөнгөөр далайлгасан сонгуулийн сурталчилгааны хажууд өрх айл бүхнээ хүндэтгэсэн С.Ганбаатарын явган нүцгэн сурталчилгаа иргэн айл бүхний хаалга тогшиж байна.


URL:

Сэтгэгдэл бичих