МАН-ын Удирдах зөвлөлийнхөн Р.Буд гишүүний гологдсон талаар ярилцаж байна
Өнөөдөр амралтын өдөр ч гэсэн МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд хуралдан хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж байна. Өмнө нь мэдээлж байсанчлан АТГ-т баривчлагдсан “Сод Монгол” компаний захирал Ц.Анандбазарын тухай ярилцаж байгаа юм. Үүнээс гадна Сүхбаатар аймагт нэр дэвшихээр болсон УИХ-ын гишүүн Р.Будын асуудлыг ч хөндөж байгаа аж. Р.Буд гишүүн өмнө нь Сүхбаатар аймгаас хоёр ч удаа нэр дэвшин, парламентад сууж байсан. Харин энэ удаа тойргийнхон нь түүнийг ажлаа сайн хийгээгүй хэмээн голж, өөр хүн нэр дэвшүүлэхийг хүссэн гэж нам доторхи эх сурвалж нь хэллээ. Тиймээс тойрогтоо гологдсон Р.Буд гишүүний оронд өөр хүн сонгох уу гэдэг асуудал МАН-д тулгараад байгаа аж.
URL: