Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан Х.Наранхүү, Ц.Батбаяр нарыг сэжигтнээр татна

Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал ирэх сарын 4 хүртэл хойшлоод буй.
Түүнийг буруутгаж буй хэргүүдтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Ц.Батбаяр нарыг гэрчээр дуудах хүсэлтийг Н.Энхбаярын өмгөөлөгч тавьж, шүүх бүрэлдэхүүн зөвшөөрсөн.
Иймээс тэднийг гэрчээр дуудах үндэслэлтэй танилцах үеэрээ тэднийг сэжигтнээр татах үндэслэл буйг АТГ тогтоожээ.
Х.Наранхүү нь УБЭҮ-ийн Ерөнхий Захирлаар ажиллаж байхдаа Эрдэнэтэд ган бөмбөлөг нийлүүлэх ажилд,
Ц.Батбаяр нь Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа “Өргөө” зочид буудлыг үнэгүйдүүлж хувьчлах ажилд тус тус Н.Энхбаяртай хамтран  хуйвалдсан гэж үзэж буй гэнэ.
Иймээс ч АТГ-аас  бүрэн эхээр нь түтгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлжээ.  Хэрэв хүсэлтийг УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо хүлээн авбал АТГ Ц.Батбаяр, Х.Наранхүү нарыг баривчлах юм байна.

Э.Мягмар


URL:

Сэтгэгдэл бичих