С.Баяр яллагдахаас зугтаж АНУ руу дүрвэжээ
МАН-ын толгой олгиархиудын нэг С.Баяр 2012 оны УИХ-д нэр дэвшихээ болж байгаа гэнэ гэсэн шуугиан гадуур тараад байна. Гэвч энэ нь С.Баярыг олны анхаарлаас гаргах гэсэн МАН-ынхны нисгэж буй ээлжит бор шувуунуудын нэг юм байна. Учир юу гэвээс “Саус Гоби Сэндс” компанитай хэвэл нэгтэй хэлхээ бөхтэй болтлоо холбогдсон С.Баяр тус компанитайгаа хамт шүүхэд дуудагдаж хариугүй ялтан болохдоо тулаад байгаа тул олон нийтийн анхаарлыг өөрөөсөө зайлуулахын тулд дээрх бор шувууг нисгэсэн гэнэ. С.Баяр одоогоор эмчилгээ хийлгэж байгаа нэрээр АНУ-д дүрвээд байгаа ч энд үлдсэн түүний гар хөлүүд нь түүнийг СЕХ-нд бүртгүүлэх материалыг нь бүрдүүлээд байж байгаа юм байна.
niigemmn
URL: