Д.Алтанхуяг ахин шилдгүүдийг авчирна

“Бостон Балет” компанийн гоцлол бүжигчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг өнөөдөр эх орондоо ирэх юм.

Тэрбээр Японы “Комаки балет” компанийн уран бүтээлчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь Монголд авчрахаар болжээ. Учир нь тус компанийн шилдэг бүжигчид ирэх зургаaдугаар сарын 8, 9-нд Соёлын төв өргөөнд “Комаки балет” тоглолтыг хийх юм.

Энэхүү арга хэмжээ нь түүний санаачлан байгуулсан “Монголын балетын хөгжил сан”-гийн үйл ажиллагааны хүрээнд ийнхүү тоглогдож байгаа аж.

Өмнө нь тус сангаас “Night Of Ballet” олон улсын балетын фестиваль, А.Аданы “Жизель” балет зэргийг гадаадын шилдэг уран бүтээлчидтэй хамтран Монголд тоглож байсан билээ.

Б.Ширнэн


URL:

Сэтгэгдэл бичих