“Скайтел”-ийн ажилчид Б.Болор захиралдаа одоо ч итгэдэггүй
“Мобиком” компанид олон нийттэй харилцах албаны дарга, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Болор гэгч өрсөлдөгч компанийхаа захирлаар очсон нь Монголын бизнесийн салбарт гарсан томоохон ёс зүйгүй үйлдлүүдийн нэг болсон билээ.
Энэ тухай ч сонин.мн өмнө нь олонтаа мэдээлж байсан.
Өрсөлдөгч компанийхаа гүйцэтгэх захирлаар очмогцоо “Хамгийн найдвартай сүлжээ бол Скайтелийнх. CDMA” гэхчилэн хэвлэлд ярилцлага өгч, “Хоол идсэн тогоо руугаа шүлсээ хаяхгүй байх” гэх хүний эрхэм чанарыг уландаа гишгэсэн үйлдэл гаргасан нь тун ч олон хүний дургүйцлийг хүргэсэн.
Үүнээс хойш багагүй хугацаа өнгөрөөд буй ч “Скайтел” компанид Б.Болорт огт итгэдэггүй ажилчин маш олон байгаа аж.
Нэрээ нууцалсан эх сурвалж үүнийг баталж:
“Хөдөлмөрийн гэрээн дээр “Байгууллагын нууцыг чанд хадгална. Ажлаасаа гарсныхаа дараа шууд өрсөлдөгч компанид ажиллахгүй байна” гэж зааж, жирийн ажилчиддаа тулгадаг атлаа компанийх нь гүйцэтгэх захирал өрсөлдөгч компанидаа ороод жил ч бололгүй хамаг нууцыг нь дэлгээд явж байдаг.
Тэгээд яах юм, Ж.Оджаргал П.Батсайханаас илүү цалин санал болговол Б.Болор “Юнител” рүү явах хэрэг үү?” хэмээн өгүүлсэн юм.
н.Пүрэвдорж
URL: