АН-ын нэр дэвшигчид буюу Монголын олигархиудын жагсаалт /2-р хэсэг/

Сонгууль хаяанд тулж, улс төрийн нам эвслүүд нэр дэвшигчээ тодруулах гээд тун завгүй байна. Энэ удаа АН-ынхан нэр дэвшигчдээ хамгийн түрүүнд зоож, тэр нэрс нь хэрүүлийн алим болон өнхөрч эхэллээ. Дахиад л нөгөө бүлэг фракциудын хагарлыг  хурцалсан энэ хэрүүлийн гол буруутнаар намын дарга Н.Алтанхуяг тодорч байгаа юм.  Хэзээнээсэ дотоод эв нэгдэл муутай АН-ынхан үймж бужигнаж эхэллээ. Фракциуд тойргоо чамлаж, харин гишүүд нь нэр дэвшигчдээ голоод сүйд.  АН тун цөөхөн лидертэй. Үнэндээ өнгөрсөн хорин жилийн дотор тус намын хамаг эрх мэдэл хорь хүрэхгүй хүний гарт ээлжлэн төвлөрч, залуучууд энэ намд байр суурь эзлэхийн тулд заавал хэн нэг даргын  цүнх барин гүйж, өгдөө орой өдөр шөнөгүй түүнийг дагаж байж АН-д шургалдаг бичигдээгүй хууль үйлчилсээр удаж байна. Тиймээс АН-ын дарга натын эгнээнд салхи тун бага орж, өөрчлөлт шинэчлэлт ч тун бага хийгдсэнд гишүүд нь бас л бухимдсаар… АН-ынхан ирэх сонгуульд сойх нэр дэвшигчдээ эхний байдлаар сойж. Гэвч бүгд л болдоггүй бүтдэггүй нэр зүүсэн хүмүүс байх юм.

26.Ховд

Д. Батбаяр

Сумоч Д.Батбаяр улс төрч болохдоо нэрийнхээ өмнө Кёкшюүзан овог авч албан ёсны нэрээ Кёкшюүзан Д.Батбаяр болгосон. Одоо УИХ-ын танхимд ч ийм албан ёсны нэртэй яваа. Энэ нэрийг анхандаа УИХ-ын сонгуульд өрсөлдөж ялалт байгуулахын тулд Япон PR-чдынхаа зөвлөгөөгөөр авчээ.

2008 оны УИХ-ын сонгуульд тэрээр “Сонгинохайрхан дүүргээс 20000 хүртэл хүнийг япон улсад ажиллах төсөлд хамруулна”, “Дүүргийн 4 өрх тутмын нэг нь сард 1500-2500 ам.долларын орлоготой болно” амлалт өгч сонгогдсон нэгэн.

УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажилгүй бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж байна+ нь ч нөлөөлсөн үү тэрээр 2008-2012 онуудад УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа бие даан хууль санаачлан батлуулж байгаагүйгээс үзэхэд улс төр түүнд хатуу самар байж болох.

Тэрбээр Дүүргийн 4 өрх тутмын нэг нь сард 1500-2500 ам.долларын орлоготой болно гэж байсан юм. Харин Өнөөдөр 2 төгрөгний ч орлогүй иргэд СХД-д мянга мянгаараа байгаа нь бодит үнэн.

Япон улс руу 20000 ажилтанаа яг явуулах гэсэн чинь Фукушимагийн атомын цахилгаан станц дэлбэрч цацраг идэвх цацагдсаны улмаас монголчуудынхаа эрүүл мэндийг бодоод больчихсон, муусайн хятадууд хүртэл хятадуудаа хайрлаад тэнд ажиллуулахгүй байхад манай монголчууд очвол хордоод эрүүл мэндээ алдаж нөхөн төлбөр нэхэгдэж болзошгүй гэлээ. Ингээд Кёкүшюзаны сонгуулийн амлалт “Японд 20000 хүн явуулна” хэмээх энэ тоглоом төгссөн.

Харин УИХ-ын гишүүн болсноос хойш ахуй амьдрал өөрчилж, бизнесээ өөд татсаар л байна.    Д.Кёкүшюзан Батбаяр гишүүн шиг олон компанитай төрийн түшээ УИХ-д ердөө дөрөвхөн. Тэр нь Д.Зоригт, Б.Чойжилсүрэн, Х.Баттулга нар юм. Сүмоч гишүүн Д.Кёкүшюүзан Батбаяр “Шинайжи” , “Кёкүшюү Монгол Холдинг″ , “Кёкүшюү дайрект” , “Шү Голд”, “Кёкүшюү бэрс”, “Кёкүшюү Женерал” , Юнайтед Ойлшелл” , “Монгорүшёшя”, “Ворлд майнинг″ , Голденвейл” , “Кёкүшюү бродкастинг″ , “Эф Эф Си”  зэрэг 12 компанийн хувьцааг эзэмшдэг байна. Гэхдээ Д.Батбаяр гишүүний хувьд дээрхи 12 компаний хувьцааны 50 гаруй хувийг гартаа атгаж суудагаараа онцлогтой.

Л.Эрхэмбаяр

Бас л хэнд ч танигдаагүй нэр дэвшигч. “Түмэн шувуут” нэртэй тахианы аж ахуй эрхэлдэг гэдгээс өөрөөр түүний тухай Сонгинохайрханчууд юу ч мэдэхгүй байна.

Эра Эрдэнэтуяа

Х.Баттулга энэ сонгуульд салсан эхнэр, төрсөн дүү, бас болоогүй хүүгийнхээ найз бүсгүйг хүртэл нэр дэвшүүлж байна. Загварын агентлагаас өөр юм мэдэхгүй, баахан залуучуудтай нэр холбогдохоос өөрөөр олонд танигдаагүй энэ бүсгүй нэр дэшүүлнэ гэдэг яриа АН-ын гишүүдийн дунд бөөн дуулиан тарив. Эра, Эрдэнэтуяаг Х.Батулгын хүү Б.Жавхлангийн амраг гэдгийг бүгд мэдэх хойно хараад л сууж байх үлдлээ.

Намын нэр барьсан луйварчид
АН-ын тойрог дээр нэр дэвшиж байгаа эрхмүүдээс гадна намын нэрээр нэр дэвших жагсаалт ч бас их “но”-той гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна.

Но. Алтанхуяг

АН-ын хамгийн шударга дарга Н.Алтанхуяг. Ард түмний амьдрал гэж ярих дуртай Н.Алтанхуяг ачир дээрээ зөвхөн өөрийнхөө хувийн бизнеёийг л цэцэглүүлэгч. Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн “Мах экспорт”  гэсэн компани байгуулжээ. Энэ компани нөөцийн мах бэлтгэж эхэлсэн цагаас хамгийн их хувийг нь нийлүүлж эхэлсэн байх юм. Энэ жилийн хувьд гэхэд “Мах импекс” 2000 тонн, “Мах экспорт” 1300 тонныг нийлүүлж, 650 сая төгрөг зүгээр л бэлгэнд авчээ. Тэр ч байтугай тэрбээр 1998 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа өөрийнхөө махны үйлдвэрт зориулан т 253/А/110 дугаартаа тушаал гаргаж байжээ. Уг тушаалд:

Үндэсний мах боловсруулах үйлдвэрлэлийг хөхүүлэн дэмжих, махны экспортыг өргөжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

Нэг. Монгол улсын Засгийн газраас ОХУ-д урсгал өрийн төлбөрт ачуулах махны бэлтгэл ажлыг зохион байгуулах зорилгоор мах боловсруулах үйлдвэрээс гаргасан өрийн бичигт баталгаажуулалт олгох журмыг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр. Дээрх журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Төсвийн бодлогын газар /Л.Дашдорж/, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны Стратеги төлөвлөлтийн газар /Г.Батаа/-т тус тус даалгасугай.

Гурав. Энэхүү журмын дагуу холбогдох арилжааны банкууд болон мах боловсруулах үйлдвэрүүдтэй гэрээ байгуулж, өрийн бичигт нь баталгаажуулалт хийхийг Төсвийн бодлогын газар /Л.Дашдорж/-т зөвшөөрсүгэй. Гэсэн тушаал байх юм. Энэ үед Сангийн сайдаао Б.Батбаяр ажиллаж байсан учраас тэр баталгаа гаргах, банкнаас  махны үйлдвэрээ томруулах гэж нэг их зовоогүй нь мэдээж. Энэ бол ганцхан  жишээ. Өөрөө “Хаан жимс” нэртэй амралт, байгуулж, дэргэд нь чацаргана тариалж, халдварт өвчний нэрээр сургууль, цэцэрлэгт баахан чацаргана шахсан гэдэг мэдээлэл байнга цацагдаж байна. МУИС-ийн газрыг зарж Титаник баар байгуулсан АН-ын дарга айлын эхнэр хүүхэд салгаж, залуухан бүсгүйтэй амьдрал холбоод багагүй хугацаа өнгөрч байгаа ч АН-ын гишүүд түүнийг үр хүүхдээ өнчрүүлснийг одоо хүртэл уучилж чаддаггүй юм билээ.

Д.Эрдэнэбат

Багануурын гаралтай АН-ын Генсек. Т 2008 оны сонгуульд Улаанбаатар хотын Багануур дүүрэгт нэр дэвшээд Д.Загджав, Лу.Болд хоёрт цэвэр ялагдсан “Ноён” группын захирал ноён Д.Эрдэнэбат өмнө ч бас нэр дэвшиж байсан. Түүнийг Багануурт 2004 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байхад Сэлэнгийн Зүүнхараагаас  гаралтай. Хятад цустай гэдэг яриа ам дамжин тарсан. Үнэндээ мань эр тэр үед 555-ын хөтөлбөр гэдэг  хачин нэртэй мөрийн хөтөлбөр дэвшүүлж байлаа. Монголд хятадаас оруулж ирдэг 555 гэсэн улаан хайрцагтай тамхийг харсан сонгогчид ч түүний удам угсаанд эргэлзэж байсан учраас тэр ялалт байгуулж чадаагүй. Түүний мэдэлд “Залуучууд” зочид буудал багтдаг. Гэвч энэ буудлыг яаж авсан бэ гэдэг нь бас л тодорхойгүй байдаг юм билээ.

Баабар

“Зууны манлай нийтлэлч”Баабар  Сангийн сайдаар ажиллаж  байхдаа хоёр том гэрээ хийсний горыг одоо ч монголчууд амсаж байна.  Нэг нь “Бороо гоулд”, нөгөө дэх нь  Цайрт минериал. Анх Жан Ши Ли гэгч хятад эр энд манай баялгийн эзэн суусан. Ингэхдээ 1980-аад оны эхээр улсын төсвөөр хайгуулыг нь хийчихсэн орд газар дээр Ч.Улааны хань хамсаатнууд хайгуулын лиценз авч тэрхүү Хятад иргэнд худалдсаныг Баабар гэрээ хийх үедээ мэдэж л байсан байх. Нөгөө сэргэлэн эр Жан овогт нь удалгүй Хятадын Өнгөт төмөрлөгийн гадаад барилга, зураг төслийн компани (NFC)-тай хамтран ашиглах гэрээг 1997 оны 11 дүгээр сард хийж, хоёр орны хамтарсан “Цайртминерал” ХХК-ийг 100,0 мянган ам.долларын дүрмийн сантайгаар үүсгэн байгуулаад тийнхүү Баабартай учирсан юм билээ. Ямартай ч түүнийг Сангийн сайдаар ажиллаж байхдаа 27 тэрбум төгрөг нааш цааш нь зохицуулсан гэдэг мэдээлэл сонин хэвлэлээр цацагдаж, энэ баримтууд өнөөдөр ч хуучраагүй байна. Б.Баабарыг сангийн сайдаар ажиллаж байх үед баахан банк дампуурч том том хувьчлал хийгдэж, АН-ынхан хагартлаа баяжиж, ард иргэдийн амьдрал тартагтаа тулсныг олон хүн мэднэ.

Сосорбарам

МУГЖ жүжигчин Сосорбарам. Энэ удаа түүний авьяас чадлын тухай бус харин хөрөнгө мөнгөний тухай хүмүүс ярьцгааж байна. Тэрбээр албан тушаалтнуудтай нийл хөрөнгө мөнгө идэхэд оролцсон цөөхөн жүжигчдийн нэг. Ард кино теaтрыг эхнэртэйгээ хамт чимээгүйхэн өөрийн болгочихсон Со гавьяат  намын нэрээр нэр дэвшихээр бэлтгэж байна.

Ч.Явуухүү


URL:

Сэтгэгдэл бичих