Ц.Мөнх-Оргил: Жагсаалыг үймээн болгосон хүмүүс сонгуульд оролцож байгаа цагт миний нэр дэвших эрх хаагдахгүй

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоос дараахь тодруулгыг авав.

-Энэ парламент хэр үр бүтээлтэй ажилласан гэж дүгнэж байгаа вэ?

-Эдийн засгийн өсөлтийг ард иргэддээ яаж тэгш хүртээх вэ гэдэг талаар бодлогын арга хэмжээ авсан. Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталлаа. Уул уурхайн болон бусад нийгмийн баялгаас төсвийн саванд хуваарилагдаж байгаа хөрөнгийг дараагийн парламент үрэн таран хийчихгүйгээр тодорхой хэсгийг нь эдийн засгийн хөгжилд зориулж, нөгөө хэсгийг нь ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд зарцуулах хэрэгтэй болох нь. Хэрүүл уруултай ч гэлээ Оюу толгойн гэрээг хийлээ. Ямар ч байсан энэ гэрээг хийснээр Монгол Улс гадны хөрөнгө оруулалтыг маш ихээр татсан. Бидний хийж амжаагүй нэг том ажил бол нийгмийн даатгалын асуудал. Боловсролын салбарын өөрчлөлтийн асуудлыг хийж амжсангүй. Жижиг, дунд бизнесийг дэмжсэн нэлээд чухал хуулиуд баталсан. Тухайн иргэний авч байгаа зээлийнх нь 60 гаруй хувьд нь төрөөс баталгаа гаргахаар болсон. Зээлийн мэдээллийн сангийн тухай чухал хууль гарсан байгаа. Хэнд хэзээ зээл өгвөл найдвартай юм бэ гэдгийг мэддэг болсноор зээлээ төлдөг найдвартай харилцагчдын зээлийн хүү буурдаг болох сайн талтай. Гэх мэтчилэнгээр яриад байвал олон хэрэгтэй хуулиудыг энэ удаагийн парламент баталсан.

-Долдугаар сарын 1-ний асуудлаар та өнөөдрийг хүртэл дуугүй явлаа. Энэ хэрэгт хэн буруутай нь тогтоогдоогүй байна. Юу хэлэх вэ?

-Хангалттай тайлбар хэлсэн. Түүнээс биш зарим хүмүүс шиг өдөр болгон зурагтаар гарч, хэвлэлээр яриад байх боломжгүй, шаардлагагүй. Тийм сонирхол ч алга. Яагаад гэвэл бүх зүйл хуультай. Төрийн нууцын тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хууль гэж байна. Долдугаар сарын 1-ний хэрэг ч хууль, шүүхийн байгууллагаар шийдэгдээд явж байна. Ийм байхад би ардын баатар ч юм шиг эсвэл өөрийгөө өмөөрөөд ч юм уу, хэн нэгнийг буруутгаад тайлбар тавиад явах шаардлагагүй. Хэрэв тэгвэл төрийн хууль зөрчинө. Миний ярих зүйлд төрийн нууцад хамаарах зүйлүүд ч бий. Тэгээд ч хувь хүний хувьд ярих хязгаар байх ёстой. Хэргээ шалгуулж байгаа цагдаа нар, хохирогчдын ар гэрийнхэн, нас барсан хүмүүсийн ард хоцорсон гэрийнхэн нь байна. Тэдэнд хүндэтгэлтэй хандах гарцаагүй шаардлага надад бий. Долдугаар сарын 1-нд яг ийм зүйл болсон, тэгэхэд ингэсэн юм гээд нарийвчлан яриулахыг сэтгүүлчид хүсээд байдаг. Тэгж болохгүй, надад тийм эрх байхгүй. Ярьж болох хэмжээний бүх зүйлийг би ярьдгаа ярьсан. Жишээ нь буудах тушаалыг хэн ч өгч болдоггүй хуультайг хэлсэн шүү дээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, Цагдаагийн дарга ч ийм тушаал өгөх ёсгүй. Тийм ёс зүйтэй, эрх мэдэлтэй хүн байхгүй. Болсон үйл явдал ард түмний нүдэн дээр ил болсон учраас үүнээс илүү тайлбар өгөх боломж байхгүй.

-Таныг долдугаар сарын 1-ний гол буруутан учраас сонгуульд орох эрхгүй гэж үзэх хүмүүс бий. Тэгсэн ч сонгуульд орох уу?

-Намаас нэр дэвшүүлбэл оролцоно. Яагаад гэвэл би өөрийгөө сонгуульд оролцох бололцоотой, ёс зүйтэй гэж бодож байгаа. Үүнтэй санал нийлэхгүй хүмүүс гарах л байх. Хохирогчдын ар гэрийнхэн, зарим төрийн бус байгууллагынхан эсэргүүцэх биз. Тэдний байр суурийг би хүндэтгэнэ. Гэхдээ үймээн самуун үүсгэж, нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд хүргэсэн хүмүүс сонгуульд орох эрхтэй, ёс зүйтэй гэж үзээд нэрээ дэвшүүлээд явж байгаа цагт миний сонгуульд оролцох эрх хаагдахгүй. Жирийн эхэлсэн жагсаалыг үймээн самуун болгож, онц байдал зарлах хэмжээнд хүргэсэн хүн нь би юм бол сонгуульд оролцохгүй байж болно. Гэхдээ би тийм зүйл хийгээгүй. Тухайн үед өөрт оногдсон хийх ёстой зүйлээ хийж, үүргээ гүйцэтгэсэн гэж бодож байна. Түүний буруу, зөвийг тогтоох нь өөр асуудал.

Я.Мөнгөнцэцэг

Сэтгэгдэлүүд

Нийт 5

Зочин
2012-05-24 09:27:03

elbegdorj l ene jagsaal 5 hunii amiig zohion bguulsan shdee.odoo ooroo oroogdoh geheer ehnbayraar halhavch hiij ooroossoo anhaarl holduulj bna.muu hor hutgagch toriin hutguur.

зочин
2012-05-24 09:23:34

Бүх зүйл шүүх дээр шийдэгдэнэ.Шүүхийн шийдвэр гарсны дараа манай улсад хэзээ ч төр нь иргэдрүүгээ байлдааны сумаар буудахгүй гэсэн баталгааг төр гаргаж өглөө гэж ойлгож байна.

çî÷èí
2012-05-24 09:10:21

̺íõîðãèë îî ×àìä äºâðºí Ìîíãîë õ¿íèé õàëóóí àìü íàñûã á¿ðýëãýñýí àñóóäàë ÷èíèé 2000 îíû ýõýýð õÿòàäûí Ï¿øèí ÕÕÊ-ààñ õàõóóëüä àâñàí 100000 äîëëàðààñ ÷èíü õÿìä áàéíà óó? ×è ñîíãóóëüä ºðñºëäºõ ýðõã¿é õàðèí øîðîíä ñóóõ ¸ñòîé õ¿í ãýäãýý ñàíàæ ÿâ. ×àìàéã øàëäãóóëæ áîëíî ø¿¿.

Зочин
2012-05-24 08:49:04

Сонгуульд оролцохгүй бол шоронд орох гээд байна уу

зочин
2012-05-24 08:45:33

7 сарын 1-ний гол буруутан – Баяр Элбэгдорж МАН АН нар Жагсаал үймээн болж хувирахад АН-ын дарга байсан Элбэгдорж намжаах талаар хуруугаа ч хөдөлгөөгүй байж ерөнхийлөгч болчихсон л байна ш дээ Мөнхоргил сонгуульд оролцох эрхтэй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2012-05-24 09:25:43 – Улс төр
Монголыг барьцаалсан Н.Энхбаярын эрх чөлөө
2012-05-24 09:17:10 – Эдийн засаг
“Барилга экспо-2012” маргаашнаас
2012-05-24 09:16:06 – Эдийн засаг
ХХБ нь Эрдэнэт үйлдвэрийн нэрийн “Т Карт”-ыг зах зээлд нэвтрүүллээ
2012-05-24 09:11:56 – Энтертайнмент
Олон улсын зэрэглэлийн FUTURE MONGOLIA 2012 үзэсгэлэн яармаг амжилттай болж өндөрлөлөө
2012-05-24 09:10:33 – Нийслэл
Гэр хорооллыг барилгажуулана
2012-05-24 09:08:26 – Нийслэл
Алслагдсан дүүргүүдийн 1 сая төгрөгийг өнөөдрөөс олгоно
2012-05-24 09:04:16 – Улс төр
Энэ сонгуульд ИЗНН-ын дарга Д.Энхбат дэвшихгүй байхаар болжээ
2012-05-24 09:00:45 – Улс төр
Сонгинохайрхан дүүргийн АН-аас нэр дэвших хүмүүс тодров
2012-05-24 08:59:55 – Нийслэл
Сумочид Эх хүүхдийн төвд машин бэлэглэнэ
2012-05-24 08:50:09 – Улс төр
Банк дампууруулсан этгээдүүд сонгуульд нэр дэвших эрхгүй гэв
2012-05-24 08:45:14 – Хууль
Н.Энхбаярын шүүх хурал болно
2012-05-24 08:45:00 – Улс төр
Авлигач гэгдэх Засаг дарга нар УИХ-д өрсөлдөх үү
2012-05-24 08:37:52 – Хууль
Ч.Амарболдод өмгөөлөгч томиллоо
2012-05-24 08:31:58 – Нийслэл
Цагдаагийн алба хаагчид халджээ
2012-05-24 08:28:53 – Улс төр
Үндсэн хууль дахь хүний эрхийг хэлэлцлээ
2012-05-24 08:25:37 – Улс төр
Ц.Мөнх-Оргил: Жагсаалыг үймээн болгосон хүмүүс сонгуульд оролцож байгаа цагт миний нэр дэвших эрх хаагдахгүй
2012-05-24 08:13:52 – Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2012-05-23 19:47:03 – Улс төр
Б.Одхүүгийн нууц төлөвлөгөө бус, унагах гэсэн төлөвлөгөө байж
2012-05-23 18:13:47 – Гадаад
Дэлхийн хамгийн өндөр цамхаг Токиод сүндэрлэлээ
2012-05-23 18:05:29 – Улс төр
С.Ламбаа: Энэ хууль амьгүй донорын асуудлыг зохицуулснаараа онцлогтой
2012-05-23 18:02:35 – Байгаль Орчин
Усны алдагдлыг бууруулах төсөл эхэллээ
2012-05-23 18:01:25 – Энтертайнмент
Хөхөөн дууны сар эхэллээ
2012-05-23 18:00:41 – Улс төр
Намын жагсаалтад бичигдэх хүмүүс ямар шалгуур давах вэ?
2012-05-23 17:59:24 – Нийслэл
Нийслэлийн нээлттэй өдөрлөг хойшилжээ
2012-05-23 17:54:02 – Улс төр
“Ногоон нам”-ын Д.Энхбат сонгуульд нэр дэвшихгүй
2012-05-23 17:41:16 – Эрүүл мэнд
Нүүрний булчинг чангалах дасгалууд
2012-05-23 17:16:48 – Спорт
Кёкүтэнхо Н.Цэвэгням өнөөдөр эх орондоо ирнэ
2012-05-23 17:15:59 – Хууль
Орон нутгийн лабораторуудыг нэг дор нэгтгэлээ
2012-05-23 17:06:48 – Энтертайнмент
Драмын театрынхан орон нутгийн ээжүүдэд бэлэг барина
2012-05-23 17:03:34 – Улс төр
Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтийг сэргээн ажиллуулна
2012-05-23 16:43:29 – Эрүүл мэнд
Жирэмсэн эмэгтэй уургаар дутагддаг
2012-05-23 16:32:43 – Энтертайнмент
Турах гэж хоолоо сойх нь туйлын буруу
2012-05-23 16:31:52 – Хууль
Монголын Либерал Намын даргыг баталлаа
2012-05-23 16:23:42 – Хууль
Засгийн газрын үнэт цаас гаргахыг дэмжив
2012-05-23 16:19:22 – Энтертайнмент
Хүүхэд уйлахад эрчүүдийн цусны даралт ихэсдэг
2012-05-23 16:19:21 – Боловсрол
МУИС-ыг Судалгааны их сургууль болгоно
2012-05-23 16:11:01 – Улс төр
Оюутолгой төслийн бүтээн байгуулалт 80 хувьтай байна
2012-05-23 16:08:08 – Улс төр
МАН-ын Бага хурал хойшиллоо
2012-05-23 16:08:03 – Энтертайнмент
Ихэнх эрчүүд ямар бүсгүйд хөл алддаг вэ?
2012-05-23 16:05:11 – Улс төр
Нас барсан гал сөнөөгчийн ар гэрт тэтгэмж олгоно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй

URL:

Сэтгэгдэл бичих