Дарханд байшингийн ханан дээр “Зайлаачээ, Хаянхирваа” гэж бичжээ
УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчид эхнээсээ тодорхой болж байна.
Үүнээс нэн сонирхолтой нэг зүйл болж буй нь гуравдагч хүчнийхэн буюу МАН, АН-аас бусад улс төрийн хүчний улс төрчид Дархан-УУл аймагт хоорондоо өрсөлдөх төлөвтэй болжээ.
Тухайлбал : МҮЭХ-ы Ерөнхийлөгч С.Ганбаатар бие дааж, МАХН, МҮАН-аас М.Энхсайхан , БНН, ХМХН-аас Б.Жаргалсайхан, Г.Арслан нар тус аймагт нэр дэвших аж.
Учир нь Хонгорыг хордуулсан Д.Хаянхирваа, Оюу Толгойн гэрээг хийсэн Л.Гансүх нарын нэр хүнд Дарханд маш муу байгаа бөгөөд иргэдтэй хийсэн уулзалтын үеэр хүмүүс тун таагүй хандаж буй, тэр бүү хэл байшингийн ханан дээр “Зайлаачээ, Хаянхирваа” гэж бичсэн тохиолдол ч гарсан байна.
Х.Сарнай
URL: