Улс төрийн сонгуулийн улстөржилт Оюутны Холбооноос эхэлжээ
Сонгууль хаяанд тулсан энэ үед хүн бүр улс төрөөр өвчлөх хандлагатай болж. Өнөөдөр Улсын мэдлийн их дээд сургуулийн оюутнууд хариуцсан ажлаа хийгээгүй Ерөнхийлөгчдөдөө шаардлага хүргүүлэн, жагсан цуглаж тэмцэхээр болжээ.
Хэд хоногийн өснөөс л хэсэг оюутнууд уурсан МОХ-ын ерөнхийлөгч Ганхуягийнхаа талаарх хуудуутай мэдээллийг хэвлэлд өгсөөр л байгаа юм. Өнөөдрийг хүртэл Монголын оуютнуудынхаа төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй дэд сайдад ажлаа биелүүлэх шаардлага хүргүүлж МОХ болон Сангийн яамны гадаа их дээд сургуулийн оюутнууд бөөн бөөнөөрөө хашгиралдан шаардлага хүргүүлэхээр болсон байна.
Өнөөдөр оюутнууд жагсаал цуглааныхаа ажлаа эхлүүлж байгаагаа ч мэдэгдэж, ирээдүйн дүү нарынхаа төлөө хэмээн тэмцэл зарлаж байгаагаа сүржин мэдэгдэх болсон билээ. Улс төрийн их сонгуулийн энэ л өдрүүдэд оюутнуудын шаардлагын МОХ-ын Ерөнхийлөгч Ганхуяг биелүүлчих байх хэмээн найдсан оюутнууд өдөр алсахгүй шахам ээлж дараалан туг лоозон барьсаар түүний ажлын үүдийг сахих нь ээ.
Сүүлийн өдрүүдэд ажлаа хийдэггүй дэд сайдыг улс төрийн их сунгаанд өвдөг шороодож мэдэх нь гэх шуум ч дэгдэж эхэллээ. Уурссан оюутнуудынхаа хүсэлтийг эхлээд биелүүлж байж их сунгаанд хүч үзвэл яасан юм бэ.
Сангийн дэд сайд аа. Хаа нэгтээ баяр цэнгээнд царайлаг хээнцэр эхнэрээ дагууланхан явдаг Сангийн дэд сайд одоо оройтоогүй байгаа дээрээ хариуцсан ажлаа хийж эхлэхгүй бол ч хийсэн ажилгүй төрийн түшээ гэх гуншинг хүртэх болох нь. Ер нь МОХ гэдэг газар оюутан залуусын улс төржсөн газар болж хувирсан байж болох талтай.
Учир нь хэдэн жилийн өмнөөс л Монголын оюутны холбооны аль нэг суудалд суусан оюутан сэтэртэй нөхдүүд тэгс, ингэсхийж байгаад л төрийн гайгүйхэн шиг албанд суга дэвшдэг болсон. Тодруулбал, МОХ-нд ажиллаж байсан Батсайхан л гэхэд БСШУЯ- ны Дээд боловсролын салбар хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгааг бид мэднэ.
Ах нарынхаа араас явж байж мэдэх үйлдлийг хааяахан энэ хавиар үнэртээд л байдаг юм. Эдгээр оюутнууд ч өөрсдөө бид улс төржөөгүй ээ. Ирэх сонгуулиас өмнө л Холбооны Ерөнхийлөгчөөрөө ажлыг нь хийлгэе л гэсэн юм хэмээн учирласаар л байгаа.
URL: