Улс төрчдийн ард түмэндээ өгсөн 3 дахь салаавч

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд улс төрчид ард түмнийхээ өмнөөс гурав дахь салаавчаа гаргалаа. Урьд өмнө Монголын улс төрийн түүхэнд ийм үйл явдал болж байсангүй. Тэгээд бүр гураваараа шүү.
Хамгийн анх Ш.Сайхансамбуу гишүүн парламентын танхимаас эрүүл саруулдаа хоёр гараараа салаавч өгсөн. Одоо түүнийг АН сурталчилгаандаа ашиглахаар бэлдэж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Уг нь тэрээр ард түмний өмнөөс биш далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнэ гишүүний өмнөөс салаавч гарган тоглож байсан. Дэргэд өөр гишүүд байсан. Чуулганы танхимын үүдэнд болсон үйл явдал хэмээн тайлбар зүүлт хийдэг. Гэвч түүний салаавч удахгүй бүх ард түмний дунд сурталчилгаа болон түгнэ. МАН-ын гишүүд ямар ёс суртахуунтай болохыг уг зураг илтгэнэ.

Түүний дараагийн салаавчийг УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр Н.Энхбаярын гэрээс тусгайгийн ажилчдын өмнөөс гаргасан юм. Түүнийг үүргээ гүйцэтгэж байсан албан хаагчдыг доромжилсон гэж шүүх цагадаад өгнө гэсэн ч тэгэсхийгээд чимээгүй болсон. Энэ тухайгаа тэрээр сонирхолтой тайлбар хийсэн байдаг. Эсэргүүцлээ илэрхийлээд дуугарах гэтэл хоолойны хагалгаанд орсон учир дуу гарахгүй байсан. Тэгэхээр нь салаавч үзүүлж эсэргүүцлээ илэрхийлсэн гэж. Эрхэм гишүүний хоёр гараараа гаргасан салаавчийг ард түмэн мартаагүй.

Харин гурав дахь салаавчийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр эмнэлэгийн орон дээрээс төрийн албан хаагчийн өмнөөс гаргаж “Хуцваа чи, зайл чи, зайл” гэж хэлсэн бичлэг нь интернетээр дүүрэн боллоо. Монгол Улсын ерөнхийлөгч байсан хүний энэхүү тавьтаргүй үйлдлийг ШШГЕГ-ынхан нууцаар бичин түүний мөн чанарыг таниулсан юм. Улсынхаа Ерөнхийлөгч байсан хүнийг ийм үйлдэл үзүүлдэг гэдэгийг ард түмэн харж итгэж ядан байна. Онцлог нь УИХ-ын хоёр гишүүн шиг хоёр гараараа салаавч гаргаагүй. Харин нэг гараараа салаавч гаргасан гээд шүүмжлэл бага байна гэж үгүй. Удахгүй Н.Энхбаяр энэ үйдлийнхээ талаар тайлбар хийх нь тодорхой. Түүний тайлбарт ард түмэн итгэх болов уу яах бол?
Ийнхүү улс төрчид ард түмнийхээ өмнөөс салаавч үзүүлэх нь олширлоо. Ард түмний итгэл дэмжлэгийг хүлээж сонгогдсон тэд яагаад ингэж аашлах болов оо? Ард түмэн тэднийг сонгож муу юм хийсэн үү? гээд хариултаа нэхсэн олон асуулт урган гарч байна.

Г.Хас


URL:

Нэр: lottery tickets $2 Огноо: 19 July 2018

Qui prouve trop ne prouve rien.

Сэтгэгдэл бичих