Ардын нам НИТХ-д нэр дэвшигчдээ тодрууллаа

Нийслэлийн МАН-ын хорооны IV хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр

дэвшигчдийг тодруулсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд хуралдаанд оролцож үг хэлэхдээ “Манай нам ууган нэрээ сэргээж, ирэх сонгуульд оролцох гэж байна. МАН бол хийсэн ажилтай, хэлэх ч үгтэй улс төрийн хүчин. Бид бүтээснээсээ ихийг бүтээнэ” хэмээн онцлов. Харин нийслэлийн МАН-ын хорооны дарга Г.Мөнхбаяр “Улаанбаатар хотын барилгажилт, дэд бүтцийн хөгжилд бид огцом эргэлт хийнэ. Нийслэл хотоо метротой болгох, байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлын асуудлыг бүрэн шийдэх, ундны усны шинэ эх үүсвэртэй болох зэрэг далайцтай ажлуудыг удахгүй эхлэх гэж байна. Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ажилтай, орлоготой иргэд бүхий Улаанбаатар хотыг цогцлоохын тулд хийх ажил олон. Тухайлбал, оюутны хотхоныг Багануур руу шилжүүлэн суурьшуулна. Туул, Сэлбэ голыг сэргээх төсөл, хөтөлбөрийг бодит ажил болгоно. Дулааны шугамын шинэ эх үүсвэртэй болно. Ийм учраас нийслэлийн МАН-ын хороо мэдлэг, чадвартай, дадлага туршлагатай хүмүүсийг холбогдох хуулийн дагуу энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдлээ. Манай намаас нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зургаа нь инженер, 10 нь эрх зүйч, хуульч, гурав нь эмч, сэтгүүлч хоёр, багш хоёр, химич нэг, орчуулагч нэг бий. Насны хувьд ангилж үзвэл, 18-35 насны найман хүн нэр дэвшигчээр тодорлоо” гэлээ.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх 45 нэр дэвшигчийн 30 нь мажоритар, 15 нь пропорциональ хувилбараар өрсөлдөнө. Тухайн намаас нэр дэвшигч 30 хүн тойрогт өрсөлдөх бол үлдсэн 15 нь намын нэрсийн жагсаалтаар нэр дэвших юм. Нийслэлийн МАН-ын хорооныхон нэр дэвшигчдийг тодруулахдаа намын анхан шатны 152 үүрээр хэлэлцүүлж, тодорхой нэрс гаргасан байна. Хуралдааны үеэр нэр дэвшүүлэх хүмүүсийн талаар хэлэлцэх үед танхимаас гурван хүн нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн. Тэдний хоёр нь нууц санал хураалтын дүнд нэр дэвших эрхтэй боллоо. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвших эрхмүүд маргааш сонгуулийн тойргийн хороодод бүртгүүлэхээр боллоо.

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН-аас мажоритари 30 тойрогт нэр дэвшигчид:

д/д Дүүрэг Тойрог Нэр дэвшигчдийн нэрс
1 1 Хан-Уул 1.

2.

3.

4.

О.Даваасүрэн

Ц.Чинбат

Ж.Алдаржавхлан

Б.Энх-Амгалан

2 Багахангай, Багануур 5. Ц.Сандаг-Очир
3 Налайх 6. С.Амарсайхан
4 Баянзүрх 7.

8.

9.

10.

11.

12.

Г.Ганбаяр

Т.Насанхүү

М.Ганбаатар

Н.Алтансүх

Х.Чинбат

Б.Төмөрчулуун

5 Сүхбаатар 13.

14.

15.

16.

Б.Баярмагнай

Г.Төмөрбаатар

С.Даваадаш

А.Амарсайхан

6 Чингэлтэй 17.

18.

19.

20.

Д.Ганболд

Г.Баярсайхан

Д.Бат-Эрдэнэ

С.Нямдаваа

7 Баянгол 21.

22.

23.

24.

Л.Халтар

П.Цогтбаатар

Ж.Ганбаатар

А.Баянмөнх

8 Сонгинохайрхан 25.

26.

27.

28.

29.

30.

Д.Авирмэд

Р.Дагва

Д.Баярсайхан

Б.Бямбадорж

Ч.Сайханбаяр

Р.Хадбаатар

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН-аас намын нэрсийн жагсаалтаар буюу пропорциональ 15 гэсэн хувилбараар нэр дэвшигчид:
  1. Г.Мөнхбаяр
  2. Т.Гантөмөр
  3. Д.Амарбаясгалан
  4. Б.Саранчимэг
  5. Ц.Сандуй
  6. О.Одбаяр
  7. Д.Энхтөр
  8. И.Батнасан
  9. М.Оюунчимэг
  10. Д.Гантөгс
  11. Б.Болормаа
  12. Б.Батзул
  13. С.Оюунбилэг
  14. Ц.Ганхүү
  15. С.Намсрайжав

URL:

Сэтгэгдэл бичих