Импортын чавганаас хөгц, мөөгөнцөр илэрчээ
Замын-Үүд боомтоор энэ сарын 17-ны өдөр 12-66 ДГА, 09-32 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр импортлогдсон хар чавганаас хөгц, мөөгөнцөр илэрсэн байна.
Хилийн Мэргэжлийн хяналтын албаны Стандарт чанарын хяналтын улсын байцаагч Д.Саранцэцэг 002055 тоот протоколоор дээрх чавганаас 2 кг дээж авч хор судлалын шинжилгээнд хамруулахад хөгц мөөгөнцөрийн гаралтай хор болох Афлатоксин B1 илэрсэн ба нийт афлатоксин 0.91 ppb тоо хэмжээтэй илэрсэн байна. Шинжилгээнд хамруулсан лабораторийн шинжээч дээжийн талаарх мэдээг ХМХА-ны удирдлагад албан ёсоор танилцуулсан байна.
Түүнчлэн МХЕГ-аас Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувилалын газрын нийтийн хоол болон цэвэрлэх байгууламжийн бохир ус, голын уснаас дээж авч Мэргэжлийн хяналтын газрын хими, нян судлалын лабораторид шинжлүүлэх ажил хийсэн байна.
Н.Туяа
Эх сурвалж: “Монцамэ”
URL: