Улсын төсвөөр хайгуул хийсэн Нарийн Сухайтыг халаасалсан Н.Номтойбаяр УИХ-д хөл тавина гэж сэрүүн зүүдэлж явна
НХХ-ийн дэд сайдын суудалд Н.Номтойбаяр хэмээх шавилхан залуу суугаад яг 108 өдөр болж байгаа юм гэнэ. Залуухан сайд өөрөө л тэгж хэлсэн байна билээ. Ер нь бол ажил нь харьцангуй гарт нь орчихсон, сав л хийвэл хийж бүтээчих гээд л ааг бяр нь амтагдаад байгаа шинжтэй зүйлс хэвлэлд ярьжээ. Тэгж ярихынхаа хажуугаар хэвлэлийнхэн рүү нилээд шүршээд авч. “Сэтгүүлч хүмүүс ядахдаа сонссоноо бичдэг баймаар юм. Гэтэл сэрүүн зүүдэлснээ бичдэг” хэмээн шүүрс алдангуй маягтай үгс амнаасаа ч унагаж. Бүр хэвлэл мэдээллийнхний “ач буянаар” иргэдийн дунд нэр хүнд нь сайнгүй байдгийг ч мэдсэн гэнэ. Тэгээд өөрөө хүмүүстэй биечлэн уулзахаар аятайхан сэтгэгдэл үлдээдэг хэмээн их л учирлаж ирээд ярьсан байна билээ. НХХ-ийн дэд сайдын суудалд Н.Номтойбаяр хэмээх шавилхан залуу суугаад яг 108 өдөр болж байгаа юм гэнэ. Залуухан сайд өерөе л тэпк хэлсэн байна билээ. Ер нь бол ажил нь харьцангуй гарт нь орчихсон, сав л хийвэл хийж бүтээчих гээд л ааг бяр нь амтагдаад байгаа шинжтэй зүйлс хэвлэлд ярьжээ. Тэгж ярихынхаа хажуугаар хэвлэлийнхэн рүү нилээд шүршээд авч. “Сэтгүүлч хүмүүс ядахдаа сонссоноо бичдэг баймаар юм. Гэтэл сэрүүн зүүдэлснээ бичдэг” хэмээн шүүрс алдангуй маягтай үгс амнаасаа ч унагаж. Бүр хэвлэл мэдээллийнхний “ач буянаар” иргэдийн дунд нэр хүнд нь сайнгүй байдгийг ч мэдсэн гэнэ. Тэгээд өерее хүмүүстэй биечлэн уулзахаар аятайхан сэтгэгдэл үлдээдэг хэмээн их л учирлаж ирээд ярьсан байна билээ. Ер нь бол монголын улстөрд “Монголын алт” компанийн захирал Б.Нямтайширын хүү МАН-ын мөнгөлөг залуусын нэг гэдгээрээ түрий барин орж ирж байгаа энэ залуу төр түшихийг түмэнд үйлчлэхийн нэр гэдгийг ухаж мэддэг юм болов уу. Сэрүүн зүүдлээгүй. Асууж байна гэдгийг сайд эрхэм та ойлгоно биз ээ. Мөн таны үнэт зөвлөгөөний хариу болгож сэрүүн зүүдэлснээ бус эх сурвалжуудаас чихээрээ сонссон зүйлээ одоо бичих гэж ‘байгаагаа тодруулаад хэлчихье.
Нөөцийн хэмжээ нь нэг тэрбум тонноор хэмжигдэх прогнозтой нүүрсний бүлэг ордуудаа бид хятадын төрийн өмчит компанийн “охин” Чалкод алдах гэж байгаа талаар яриад 50 шахам хоног болж байгааг эрхэм дэд сайд Та сонссон байлгүй. Хариуцсан салбарын чинь хамаарах асуудал биш ч гэлээ, энэхүү асуудалтай нэр холбогдох хүмүүсийн нэг нь та буюу танай компани билээ. Хэдийгээр энэ асуудпыг хаа, хаанаа ярьж буйн хүчинд “Айвенхоу Майнз”, “Чайналко” хоёрын хооронд явагдсан гэрээний асуудал наймдугаар сар хүртэл хойшилж, АМГ-аас Саусгоби Сэндс компанийн нэр дээрх лицензүүдийг түдгэлзүүлээд байгаа ч тайвшрах болоогүй байгаа. Ер нь бол энэ асуудалд наймаалцсан талууд болох “Айвенхоу Майнз” , “Чайналко” зэргийг буруутгаж, үзэн ядахаасаа илүүтэй бид өөрсдийгөө буруутгах учиртай. Тэдгээр буруутнуудын нэг нь МАК компани гэдэг юм билээ. Учир нь, Өмнийн говийн элс ХХК-ийн мэдлийнх гэгдэж ирсэн Овооттолгой, Сүмбэр Билүүт, Заг Сүүж зэрэг нүүрсний ордууд нь геологийн бүтэц, тогтоц, үүссэн нөхцөл, насжилтаар нь аваад үзэхэд Нарийнсухайт ордын шууд үргэлжлэл гэдэг. Харин Нарийнсухайтын орд нь Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын хоёрдугаарт бичигддэг стратегийн орд. Гэхдээ “Монголын алт” компанийн мэдлийнх.
“Монголын Алт” компанийн мэдэл дэх Нарийнсухайтын ордын хайгуулыг улсын төсвөөр 1990-1991 онуудад гүйцэтгэж тухайн үеийн яамны Шинжпэх Ухаан Техникийн Зөвлөлөөр хэлэлцэж нөөцийг нь батласан байдаг. Улмаар тус компани нь 2003 онд тус ордын хайгуул болон ашиглалтын 22 км2 талбай хамарсан лицензүүдийг авсан бол “Айвенхоу Майнз Монголия Инк” компани 2005 онд Нарийнсухайтын ордоос яг хил залгаад зүүн болон өмнөд хэсгүүдэд хайгуулын ажил гүйцэтгэж зүүн ба баруун гэсэн хэсгүүдэд 2006-2007 онуудад неөцийн тайлан бичиж 2007 оны 7-р сарын 26-ны өдөр Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зевлелийн хурлаар нөецийг хэлэлцэж гадаргуугаас 340 м гүн хүртэл 188 сая тонн нүүрс бүртгэсэн байдаг юм. Цаашлаад, “Айвөнхоу Майнз Монголия Инк” компани нь тэрхүү нүүрс агуулсан талбайг Овооттолгойн орд гэж нэрлэсэн түүхтэй. Гол нь эх сурвалжуудын өгдөг мэдээллээр монголын Алт компани нь Нарийнсухайтын ордын шууд үргэлжлэл болсон талбайгаа “Айвенхоу Майнз Монголия Инк” компанид худалдсан байна.
Тэгсэнээр “Айвенхоу Майнз” компани хайгуул хийж, улмаар Овооттолгой зэрэг ордуудыг нээсэн байдаг. Харин өдгөө бол “Айвенхоу Майнз”-ын охин компанийн нэрээр овоглодог Өмнийн говийн нүүрсний ордууд нь Хятадын төрийн өмчит компанийн мэдлийнх болж, цаашлаад хятадууд манай улсын нүүрсний зах зээлийг өөрийн бодлогоороо залах, монополь үнээр дарамтлах аюул хаяанд ирчихээд байгаа. Сонирхолтой нь, ийм үр дагаврыг дагуулахад хүргэсэн байж болзошгүй талуудын нэг МАК компани нь ч өөрөө энэ аюулыг биеэрээ үзэж мэдэхээр болчихоод байгаа юм. Тухайн үед МАК “Айвенхоу Майнз”-тай тохиролцож байхдаа ийм зүйл болохын чинээ зүүдпээгүй болов уу. Харин одоо Н.Номтойбаяр сайдцаа хандаад хэлэхэд тухайн үед сэрүүнээр ч болов зүүдэлж байхгүй яавдаа.. Тэгсэн бол өдийд Нарийнсухайтын ордын үргэлжлэлүүдийг төр мэдэлдээ авах хэрэгтэй. Тэгээд МАК зэрэг үндэсний компаниуддаа өгөх хэрэгтэй гэсэн бодлогын яриануудаа ажил болгох гэж МАК-ийнхан зүдрээ ч үү, үгүй ч үү. Уг нь Нарийн сухайтын ордын үргэлжлэлүүд төрийн мэдэлд байх ёстой байсан гэдэг нь яах аргагүй ултай байр суурь юм. Харин МАК-д очих ёстой гэдэг дээр бол асуудал байнаа байна.
Эх сурвалж: ” Монголын нэг өдөр”
С.Цэнгэл
URL: