УИХ-ЫН ЗАРИМ ГИШҮҮНИЙ НЭР ДЭЭР ДУГААРЛАСАН ХЭРГҮҮД…

Хууль хяналтын байгууллага єнгєрсєн хугацаанд УИХ-ын 76 гишvvнээс 30 орчимд нь ямар нэг хэрэгт холбоотой, оролцоотой гэж хавтаст хэрэг нээн, шалгасан байх юм. Тэднээс “аав”-ынд хэсэг хугацаанд хvмvvжээд гарсан нь ч бий. Тиймээс манай сонин одоогийн парламентын гишvvдээс хэн нь ямар хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагаар шалгуулав, тухайн хэргийг нь хэрхэн шийдвэрлэсэн, шалгах явц аль шатанд яваа зэрэг мэдээллийг цувралаар хvргэх болно. Їvнээс УИХ-д єєрсдийгєє тєлєєлvvлэхээр хэнийг илгээсэн бэ гэсэн асуултад уншигчид маань хариу олно биз ээ.

Х.Наранхvv “Эрдэнэт vйлдвэр”-ээс 2.3 тэрбум тєгрєг завшжээ

АТГ-ынхан экс Ерєнхийлєгч Н.Энхбаярыг шалгаснаар хэд хэдэн албан тушаалтанд холбоотой хэрэг “єндєглєсєн”. Їvний нэг нь УИХ-ын гишvvн Х.Наранхvvд холбоотой “Эрдэнэт” vйлдвэрээс мєнгє залилсан хэрэг. АТГ-ынхан тvvнийг “Эрдэнэт” vйлдвэрийн ерєнхий захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Henlon” компанийн захирал Ж.Мягмаржаргалд давуу байдал олгон, уг компанитай ємнє нь байгуулсан гэрээнийхээ vvргийг бvрэн биелvvлээгvй байхад нь ган бємбєлєг дахин нийлvvлэх гэрээ байгуулж, их хэмжээний мєнгє завшсан хэрэгт буруутган шалгаж байна. Тодруулбал, 2005 онд 5.2 сая ам.долларын єртєгтэй,80-100 мм-ийн хэмжээтэй ган бємбєлєг, 10.000 тонныг нийлvvлж, дундаас нь 1.3 сая гаруй ам.доллар, 2006 онд 5.4 мянган ам.долларын єртєгтэй 80 мм-ийн хэмжээтэй ган бємбєлєг мєн 10.000 тонныг нийлvvлж, дундаас нь 439 мянга гаруй ам.доллар буюу нийтдээ 1.7 сая гаруй ам.доллар завших боломж олгож, байгууллагын ємчийг онц их хэмжээгээр vрэгдvvлжээ. Єєрєєр хэлбэл, 2.3 тэрбум тєгрєг завшсан аж.
Єнгєрсєн жил УИХ-ын гишvvн Х.Наранхvvд холбоотой мєн л албан тушаал эрх мэдлээ хэтрvvлэн ашиглаж, хууль бус шийдвэр гаргасан хэрэг сєхєгдсєн. Тэрээр 2006 онд “Эрдэнэт” ХХК-ийн ерєнхий захирал байхдаа 611 дугаар тушаал гарган vйлдвэрийн vндсэн хєрєнгєд бvртгэлтэй “Ланд крузер 105” маркийн 00-34 ОРА улсын дугаартай машиныг тус компанийн Монголын талын Тєлєєлєн удирдах зєвлєлийн даргаар ажиллаж байхдаа vр бvтээлтэй сайн ажилласан хэмээн Л.Пvрэвдоржийг /Монголбанкны ерєнхийлєгч/ шагнажээ. Гэвч прокурорын шатанд эл хэргийг єршєєлд хамруулж, хэрэгсэхгvй болгосон юм.
Ц.Батбаярт холбоотой хэргийг тусгаарлав

“Улаан хацарт” хочтой энэ эрхмийг газар наймаалсан хэрэгт холбож, ярих нь олонтаа. Хотын Засаг дарга байхдаа газар ємчлєлтэй холбоотой гаргасан шийдвэр нь тvvнийг ингэж хардахад хvргэдэг. Баянзvрх дvvргийн дєрєвдvгээр хорооны иргэд тvvнийг одоогоос гурван жилийн ємнє АТГ-т єгч, шалгуулсан удаатай. Тухайн vед УИХ-ын гишvvн Ц.Батбаярыг тус хорооны нутаг дахь Хил хамгаалах ерєнхий газрын баруун урд талд байрлалтай иргэдийн чєлєєт цагаа єнгєрvvлдэг стадионыг хятадуудад зарж, авлига авсан гэж матсан. Гэвч гэмт хэргийн бvрэлдэхvvнгvй хэмээн хэрэгсэхгvй болгосон юм.
Харин хамгийн сvvлд тэрээр экс Ерєнхийлєгчид холбоотой хэргийн хамсаатнаар тодроод буй. УИХ-ын гишvvний бvрэн эрхтэй гээд хууль хяналтынхан хэргийг нь тусгаарласан ч, одоохондоо шийдвэрлvvлэхээр яарахгvй байна. Ямартай ч, мєрдєн байцаалтаас оргон зайлчих вий гэсэндээ тvvний хилийн дээс алхах эрхийг нь хязгаарласан байгаа.
УИХ-ын гишvvн Ц.Батбаярыг экс Ерєнхийлєгчийн хєлд чирэгдсэн хэмээн ярих нэгэн байна. АТГ-ынхан Н.Энхбаяр Ерєнхийлєгч байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, тэр vед нийслэлийн Засаг дарга байсан Ц.Батбаяр, НИТХ-ын тэргvvлэгч байсан С.Баярмєнх нартай бvлэглэн тєсєл сонгон шалгаруулалтгvйгээр “Єргєє” зочид буудал Нийслэлийн ємчит vйлдвэрийн газрыг татан буулгаж, “Хар дун” компанийн 75 хувийн оролцоотой “Дун Єргєє” компани байгуулан нийслэлийн ємчид 453 сая гаруй тєгрєгийн хохирол учруулсан хэмээн зарласан.
Харин УИХ-ын гишvvн Ц.Батбаяр “Дуудсан цагт нь очиж мэдvvлгээ єгсєн. Гэм буруутай эсэх тухай эцсийн шийдвэрийг зєвхєн шvvх л гаргана” хэмээн ярьж байгаа юм.

УИХ-ын гишvvн О.Чулуунбатын хэргийг тvдгэлзvvлсэн хэвээр…

О.Чулуунбатыг УИХ-ын гишvvн болсны дараа албан тушаал, авлигын хэрэг нь сєхєгдєж, нэг хэсэгтээ л хууль хяналтын байгууллагын vvд сахисан. Хууль хяналтынхан одоо болтол тvvнд холбоотой хэргийг эцэслэн шийдвэрлэж чадаагvй л явна. Чингэлтэй дvvргийн шvvх хэргийг нь хэлэлцэхээр гурван ч удаа товлосон юм. Гэвч УИХ-ын гишvvний бvрэн эрх саад болоод, шийдвэр гаргаж чадаагvй.
Хууль хяналтынхан эхэндээ УИХ-ын гишvvн О.Чулуунбатыг Монголбанкны Вальютын газрын захирал Ц.Одонгуа, АНУ-ын иргэн Жорж Чалмерс нартай бvлэглэн албан тушаалаа хэтрvvлэн ашиглаж, бусдын эд хєрєнгийг завшиж vрэгдvvлсэн гэж буруутгаж байлаа.
Тодруулбал, тэрээр “Стоунлэй Интернэшнл” компанийн захирал АНУ-ын иргэн Жорж Чалмерстэй 2006 онд “40 мянган айлын орон сууц” хєтєлбєрийн хvрээнд 200 сая ам.долларын аккредитив нээх гэрээ байгуулжээ. Гэвч Жорж Чалмерс нэг ч орон сууц бариагvй. О.Чулуунбат Монголбанкны ерєнхийлєгчєєр ажиллаж байхдаа албан тушаалаа хэтрvvлэн ашиглаж, тус банкны Валютын газрын захирал Ч.Одонгуатай нийлж 11 тэрбум, Жорж Чалмерстэй хамтран 35 тэрбум тєгрєг завшсан хэрэгт холбогдсон юм.
Гэтэл сар, жил єнгєрєх тусам О.Чулуунбатад холбогдох хэрэг бvдгэрч, сvvлдээ тэрээр Жорж Чалмерст залилуулсан хохирогч болж хувирав. Тиймээс Жорж Чалмерст холбогдох хэргийг тусгаарлаж, шалгахаар болсон ч хууль хяналтынхан тvvнийг алдсан билээ. Єєрєєр хэлбэл, тэрээр нутаг руугаа оргон зайлчихсан. Энэ мэтээр УИХ-ын гишvvн О.Чулуунбатад холбогдох хэрэг шийдэгдэлгvй єдийг хvрэв. Хууль хяналтынхан хэзээ нэгэн цагт эл хэргийг шийдвэрлэж, vнэн мєнийг нь тогтооно биз ээ.

ardchilal


URL:

Сэтгэгдэл бичих