“ТВ 9″ телевиз Д.Зоригтыг бэлтгэгдсэн “Эдийн Засгийн Алуурчин” гэв

УИХ-ын гишүүн, Эрдэс Баялаг, Эрчим хүчний сайд Д.Зоригтын улс төрд орж ирсэн түүх нийтлэг улс төрчдийнхөөс арай өөр.
Түүний дүү  Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга асан Д.Бадраа Хадгаламж зээлийн хоршооны хэргийг шалгаж байх үедээ НИТХ-ын тэргүүлэгч Ц.Түмэнгэрэлд хутгалуулж амиа алдсан.
Түүний дараахан нь ҮХЯ, ГХЯ-нд ажиллаж байсан Д.Зоригт “Эрдэнэс МГЛ” компаний захирлаар томилогдсон байдаг.
Улмаар 2008 онд сайд болж, 2009 онд УИХ-д сонгогдсон юм.
Тэгвэл түүнийг “ТВ 9″ телевизийн “Анализ тойм” нэртэй нэвтрүүлгийн үеэр гадаадынхны бэлтгэсэн “Эдийн Засгийн алуурчин” хэмээн нэрлэв.
Д.Зоригт нь ОХУ-д Хятад судлаач мэргэжил эзэмшсэн бөгөөд хожим нь Австрали, Японд суралцжээ.

Э.Сугар


URL:

Сэтгэгдэл бичих