МАН-аас нэр дэвших эмэгтэйчүүдийн нэрс эцэслэн тодорлоо

Энэ жилийн сонгуулийн хуулийнд нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэйчүүд байх тухай заалт намуудын толгойн өвчин болж байна. Хуулийн заалтыг хэрэгжүүлэхийн тулд намууд эмэгтэйчүүдийн эрэлд гарсан. МАН, АН-ын эмэгтэйчүүд жагсаалтад орох гэж амбицалж байгаа бол бусад жижиг намуудад эмэгтэй нэр дэвшигч олдохгүй ихээхэн асуудал үүсгэжээ. Уг заалтыг биелүүлэхгүй бол Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхгүй. Тиймээс намууд уг заалтыг биелүүлэхийн тулд эцэстээ дунд сургуулийн багш, дэлгүүрийн эрхлэгч эмэгтэйчүүдийг ч гэсэн царайчилж байгаа сурагтай.

Харин өчигдөр МАН эмэгтэй нэр дэвшигчдээ удирдлагын эцэслэн тохирсон байна. Одоогийн байдлаар МАН 8 тойрогт эмэгтэй нэр дэвшигчээ сойжээ.
b5ec2e74d8daa509big1.    Завхан аймагт НАМЭХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол,
2. Баянзүрх дүүрэгт УИХ-ын гишүүн Д.Арвин,
3. Баянгол дүүрэгт Засаг дарга Л.Амгалан,
4. ЭБЭХ-ний дэд сайд Ц.Гарамжав,
5. Сүхбаатар дүүрэгт Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Цогзолмаа,
6. Дорнод аймагт БСШУ-ны дэд сайд Б.Ундармаа,b5ec2e74d8daa509big
7. Баянхонгор аймагт “Билэг” их дэлгүүрийн захирал Билэгт,
8. Сэлэнгэ аймагт Хөрөнгийн биржийн ажилтан С.Гэрэлээ нарыг дэвшүүлэхээр болжээ.

Үүний зэрэгцээ листэнд дараах хатагтай нарыг жагсаажээ.
-    МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл,
-    ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле,
-    ЭМ-ийн дэд сайд Ж.Цолмон,
-    ХЗДХ-ийн дэд сайд В.Удвал,
b5ec2e74d8daa509big-    Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор,
-    НИХ-ын төлөөлөгч Г.Идэрмаа,
-    Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Л.Болормаа нар эрэмблэгдлээ.

Ийнхүү МАН-ын нэр дэвшигч эмэгтэйчүүдийг НАМЭХ-ны тэргүүн Д.Оюунхорол тэргүүлж байгаа бол листэн дэх хатагтай нарыг тус намын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл магнайлахаар шийджээ. Хамгийн сонирхолтой нэг баримт байгаа нь Сэлэнгэ аймагт нэр дэвшиж байгаа С.Гэрэлээ гэх эмэгтэй цоо шинэ хүн бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын дарга Р.Содхүүгийн охин гэж эх сурвалж онцоллоо. Ийнхүү МАН эмэгтэйчүүдээ бэлдлээ. Гэхдээ эдгээр нэрсийг ирэх 7 хоногт удирдах зөвлөлөөрөө хэлэлцэж, бага хурлаараа эцэслэн батлах юм.
Эдгээрээс Д.Оюунхорол, Д.Арвин, Б.Ундармаа, Ц.Цогзолмаа нарыг намдаа найдвартай суудал авчирна гэж тооцоолж байгаа гэж эх сурвалж тодорхойллоо. Харин 24tsag.mn маргааш АН-ын хатагтай нарын нэрс эцсийн байдлаар тодорсныг хүргэнэ.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих