Ирэх долоо хоногоос 70 мянган төгрөгийг олгож эхэлнэ

Дотоодын их, дээд сургуульд сурдаг оюутан бүрт cap бүр олгогддог 70 мянган төгрөгийн санхүүжилтийг Төрийн сангаас ирэх долоо хоногт сургуулиудын дансанд шилжүүлэхээр болжээ.

Энэ удаад 4,5 дугаар сарын мөнгийг олгох юм байна. Харин ирэх сарын мөнгийг тухайн сургуулиас зургадугаар сард үйл ажиллагаа явуулаагүй, оюутнууд амарсан гэсэн мэдэгдэл ирүүлсэн тохиолдолд тус сургуулийн оюутнуудад олгохгүй юм байна.

Харин үйл ажиллагаа нь явагдаж байгаа сургуулиудын тухайн сарын мөнгийг олгох ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих