“Буян” Жагаа өөрийгөө Хятадын хурлийз биш гэв

Б.Жаргалсайхан  даргатай БНН Хамуг Монголын Хөдөлмөрийн Намтай хамтран “Гуравдагч хүчин” нэртэй эвслийг байгуулаад буй билээ.
Үүнийхээ дараачаас эхлэн  Б.Жаргалсайхан facebook дэхь хуудсаараа идэвхтэй сурталчилгаа хийж эхэлжээ.
Чингэхдээ өөрийгөө Хятадын хурлийз биш гэж батлахаас ажлаа эхэлсэн аж.
Тэрээр  “Миний өвөө, эмээгийн дүү болон ээжийн ах, эгч нар Эмээгийн өвөр дээр суугаа бяцхан охин бол миний ээж 1933 он” гэсэн тайлбартайгаар дээрх зургаа өөрийн хуудастаа нийтэлсэн байна.

Э.Мягмар


URL:

Сэтгэгдэл бичих