“Telemax” хэдий болтол хэрэглэгчдийг хохироох вэ?

Манай улсад интернэтийн хэрэглээ өдөр ирэх тусам ихсэж байгаатай

зэрэгцэн интернэтийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд олноороо бий болж байна. Сүржин үг, сайхан уриа лоозонгоор реклам хийж хэрэглэгчдээ татна. Харин хэрэглэгчид хурдтай, чанартай интернэтийн үйлчилгээг авч ажил төрлөө шуурхай амжуулах гэж тэрхүү сайхан уриа, рекламанд нь итгэн тэдний хэрэглэгч болно. Гэвч хэрэглэгчид хүссэн үйлчилгээгээ авч чадахгүй байна. Тиймээс ч өнөөдөр чухам аль интернэт нь сайн юм бол гэсэн эргэлзээ хэрэглэгчдийн дунд байсаар л байна.
Ялангуяа “Интернэтийн бодит эрх чөлөө” гэсэн уриатай “Телемакс Коммуникэйшн”ХХК нь сүлжээндээ өргөтгөл хийлээ хэмээн рекламдаж модемондоо өндөр хямдрал зарлаж талх шиг зарж эхэлсэн. Гэтэл тэр өргөтгөсөн сүлжээ нь талаар нэг тараасан олон модемныхоо хэрэглээний ачааллыг даахгүйдээ ч тэрүү сүлжээ нь тасарч захиалсан хурдаа хэд дахин багаар хэрэглэж  хэрэглэгчид бухимдсаар байна. Энэ талаар холбогдох утсанд нь залгаж учрыг тайлбарлахад “ Таныг анх модемь авхад чинь ачаалал ихтэй үед хурд удааширна гэж анхааруулсан, дээр нь бид танд яг 2048 (kbps) хурд өгнө гээгүй 2048 (kbps) хүртлэх хурдыг өгнөө гэж хэлсэн” хэмээн ам таглах юм.

Ийм байдлаар хэрэглэгчид хичнээн удаан хохирсоор байх вэ?
“Телемакс Коммуникэйшн”ХХК нь хэдий болтол иргэдийг хохироосоор байх вэ?
2048 (kbps) хурд авсан хэрэглэгч ямар хурд хүлээн авч байгааг зургаар харуулав.
goldnews

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих