“Making the band-3” шоу удахгүй эхэлнэ
Монголын анхны хувийн телевиз болох “MN-25 дугаар суваг”-аас зохион байгуулдаг “Making the band” шоуны гурав дахь төсөл удахгүй эхлэх гэнэ. Рок попын ертөнцөд шинэ хамтлаг төрүүлэх зорилготой энэхүү шоуг урьд нь “Харанга” хамтлагийн хөгжимчин, ая зохиогч, дуучин, гавьяат жүжигчин Ц.Чулуунбат болон Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ж.Алтанцэцэг нар шүүж байсан удаатай.
Харин энэ удаагийн шоуг ямар уран бүтээлч шүүх гэж байгааг зохион байгуулагчид нь багагүй нууцалж буй. Шоуны нэг хоёрдугаар төслөөс төрсөн “Anemone”, “Extacy” зэрэг хамтлагууд ганц нэг дуутай хэдий ч хэсэгтээ л залуусыг байлдан дагуулж чадсан. Энэ удаагийн “Making the band-3” шоунд зөвхөн охидоор зогсохгүй авьяаслаг хөвгүүдийг ч шалгаруулалтад оролцуулах юм байна. Тэгэхээр 16-25 насны өөртөө итгэлтэй, дуулах авьяас, сонирхолтой, ирээдүйд хамтлагийн гишүүн болох хүсэлтэй охид, хөвгүүд оролцох эрхтэй юм.
Н.НОМИН
URL: