НАМЗХ-ны “Эвтэй Дөрөв”
2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших залуу улс төрчид партизануудаас ч илүү олны анхаарал татаж байна.
МАН-ын дэрэгдэх залуучуудын байгууллага дөрвөн залуугаа сонгуульд сойж байгаа нь нэгэнт тодорхой болоод удав. Дорнод, Сэлэнгэ, Орхон аймгуудад НАМЗХ-ны залуучууд ханхалзаж байгаа бөгөөд Дорнодын гардан тулаанд НХХ дэд сайд Н.Номтойбаяр, Сэлэнгийн ардын хувьсгалд Б.Цогтгэрэл, Эрднэтийн бүтээн байгуулалтад О.Содбилэг нэр дэвших бол “ИХ 28” буюу жагсаалтад Л.Оюун-Эрдэнэ нар нэр дэвших эрхээ нэгэнт өвөртлөв.
Унаж босч өгсөж уруудах хорвоогийн жамаар яваа залуучуудын дунд удам залгасан улс төрч О.Содбилэг, бизнесийн салбараас Н.Номтойбаяр нар байгаа бол улс төрийн халуун хүйтэнд хайрагдан сайн муугаараа дуудуулан их улс төрийн үүдээр биш цонхоор орж ирж буй Л.Оюун-Эрдэнэ Б.Цогтгэрэл нар ч шаггүй өрсөлдөгчид гэдэг нь мэдээж.
МАН халаа сэлгээндээ хэзээ ч эргэлзэж байгаагүй. “Угсаа залгамжилж орж ирлээ” гэх хэрүүлийн галыг “угсаагүй” Л.Оюун-Эрдэнэ Б.Цогтгэрэл нараар унтрааж байгаа нь мэдээж.
Намдаа хандив өргөж Н.Номтойбаяр шуугиулсан бол О.Содбилэг мөн юунаас дутхав чамгүй сайн хандивлагчидын нэг мөнөөсөө мөн билээ.
НАМЗХ-ны залуучууд “манай хэд хаа сайгүй хамт хөтлөлцөж гүйгээд байсан ингэх гээд байсан юм” хэмээн маадгар суугаа гэнээ.
URL: