“Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд оролцохгүй байгаа нь ямар учиртай юм”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн шатанд гишүүн Н.Батбаяр Монгол Улсын гадаад өр хэд болчихоод байгаад хариулт өгөхийг шаардав. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн хэлснээр бол 2011 оны дөрөвдүгээр улиралд гаргасан судалгаагаар МУ-ын гадаад өр 9.6 тэрбум ам.доллар аж. Үүнд хувийн хэвшлийн байгууллагуудын гадаадаас авсан зээл ч багтаж байгаагийн зэрэгцээ Засгийн газар, төв банкны өөрсдийнх нь өр ч оржээ. Харин 2012 оны эхний улиралд гадаад өр хэд хүрээд байгаад гаргаагүй гэдэг хариулт өглөө. Харин асуулт тавьсан гишүүн “Монгол Улсын гадаад өр одоо хэд хүрчихээд байгааг төв банк мэдэхгүй байна. Гэтэл Ерөнхий сайд С.Батболд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй байгаа нь ямар учиртай юм бэ” хэмээн шүүмжиллээ.

Тайчир


URL:

Сэтгэгдэл бичих