Хүүхдийн парк шиг МАН-тай АН-ын ардын хүүхдүүд өрсөлдөнө
Буруу эрхэлсэн хүүхэд Бухын хүзүүнээс хатуу гэдэг. Улс төр хүүхдийн парк гэж эндүүрсэн хэдэн нөхөд улс төрийн намыг удирдаж суугаа нь ёстой хөх инээд хүргэмээр.
Удахгүй болох 2012 оны УИХ-ын сонгууль энэ “тэнэглэлийг” нь ёстой сайхан батлаад өгч байна. Юуны түрүүнд бүхний урд дандаа л угсаа залгамжилсан нөхөд явж байх юм. Тэдэнд нь нэр гэж алга. Хийсэн бүтээсэн хүний анхаарал татхаар түүх ч алга. Ганц байгаа түүх нь “Яагаав нөгөө тэрний хүү энүүний охин” гэх.
Тэмүүлэн яагаав нөгөө ГОК-ын захиралын хүү. Номтойбаяр яагаав нөгөө МАК-ын Нямтайширын хүү, Учрал яагаав нөгөө Ням-Осорын, Туул яагаав нөгөө Сайхансамбуугийн охин, Содбилэг яагаав нөгөө Эрднэтийн Отгонбилэгийн хүү, Золбоо яагаав нөгөө Энхтүвшин даргын хүү, Алтай яагаав нөгөө Элчин сайд Хангайн хүү гэж ирээд л дандаа л дарга ааваар овоглон өөрийн гэсэн тэр гэсэн ажилгүй улс бишгүй байна.
Эднийг улс төрийн бүхэл бүтэн намаар тоглуулаад сууж байгаа нь гайхамшигтай тэнэглэл.
2012 оны сонгуульд мэдээж дарга аав ээжийн хүүхдүүд нэр дэвших гэнэ. Яагаав нөгөө МАК-ын Номтойбаяр, Яагаав нөгөө Эрднэтийн Отгонбилэгийн хүү Содбилэг, Яагаав нөгөө Төмөр замын Очирхүү гуайн хүү, Яагаав нөгөө Яагаав нөгөө…
Эрхбиш улс төрийн нам ухаантай л юм бол “Хаант засаглалын үе” шиг тэнэг сонголт, боловсон хүчний бодлогоо эргэн харж үзэх буйзаа.
Яахаараа ардын хүүхдүүд хүчээ үзэж болдоггүй Сонгууль вэ?
URL: