Х.Баттулга гишүүн олимпийн аварга Н.Түвшинбаярыг Булган аймагт нэр дэвшүүлэхээр шийдлээ
Энэ жилийн сонгуульд МАН, АН хоёр олонх болохын тулд бүхий л нөөц боломжоо ашиглаж байна. Түүний нэг илрэл нь Бээжингийн олимпийн аврага Н.Түвшинбаярыг Булган аймагт сойж буй явдал юм.
МАН-аас БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, ЭБЭХ-ний дэд сайд Ц.Гарамжав нарыг өрсөлдүүлэхээр яригдаж байгаа юм. Харин Булган аймагт АН түүхэндээ бараг ялалт байгуулж үзээгүй. Энэ жил ч гэсэн тавиад туух нь бараг тодорхой харагдаж байтал сонирхолтой шийдлийг МоАХ-ны фракци гаргаж иржээ. Булганы тойрогт хүндхэн байдалд ороод байсан тул УИХ-ын гишүүн Х.Баттулга олимпийн аврага Н.Түвшинбаярыг төрөлх аймагт нь сойх хэрэгтэй гэсэн санал гаргасан байна. АН-ынхан Н.Түвшинбаярыг нэр дэвшүүлбэл ялна гэж үзжээ.
Ялангуяа Ё.Отгонбаяр сайдыг бол хөнгөхөн өргөөд тавчихна гэж ярьж байна. Харин МАН ЭБЭХ-ний дэд сайд Ц.Гарамжавыг явуулбал тун хэцүү гэж ярилцжээ. Хэрэв Ц.Гарамжавыг дэвшүүлбэл олимпийн аваргыг өрсөлдүүлэхээ больсон дээр гэж МоАХ болон АН-ын удирдлага зөвлөлдсөн байна. Учир нь Ц.Гарамжав гэгч эмэгтэй Булган аймгийг тэр чигт нь барьдаг сурагтай.
Хоёр намын олонхи болох гэсэн суудлын төлөөх тулалдаан Монголын анхны олимпийн аваргыг ч зүгээр суулгахгүй байна. Тэгээд ч энэ жилийн сонгуульд МАН, АН цөөнгүй бөхчүүдийг засч байгаа. АН гарьд Б.Гантогтохыг Увс аймагт нь зодоглуулах гэж байгаа бол МАН Сонгинохайрхан дүүрэгт аврага Д.Сумъяабазарыг нөөцөлсөн. Мэдээж дархан аврага Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймагтаа туг тойрно. Бас гарьд Ц.Цэрэнпунцаг ч гэсэн Завхан аймагтаа санаатайгаа ил далд илэрхийлж яваа. Энэ мэт хөвөрсөн бөхчүүдийн урт цуваанд олимпийн аврага амжиж суух эсэх нь ганц хүнээс хамааралтай. Тэр нь УИХ-ын гишүүн Х.Баттулга. Тэрээр олимпийн аврагын өмнөөс тохироо хийхээр хөөцөлдөж явна.
Х.Баярхүү
URL: