УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлнэ

АТГ-аас УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг УИХ-ын даргад хүргэсэн тухай эх сурвалж мэдээлж байна.
Асуудлыг дараагийн долоо хоногийн эхээр УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэх аж.
Тэдний нэг нь Нийслэлийн засаг дарга асан, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр бөгөөд түүнийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай бүлэглэн, Нийслэлийн өмчит “Өргөө” зочид буудлыг хууль бусаар хувьчилсан хэрэгт шалгаж буй юм.
Нөгөө хоёр хүнийх нь нэрийг одоогоор нууцалж буй бөгөөд ашигт малтмалын лицензтэй холбоотой хэргээр шалгагдаж, нотлох баримт хангалттай бүрдсэн гэнэ.

Ч.Өнөрбаяр


URL:

Сэтгэгдэл бичих