Uvertura хамтлагийнхан шинэ цомгийнхоо ажилд оржээ

Хоолойны цар, шинэлэг өнгө аясыг мэдрүүлэн Монголын урлагт хөл тавьж байсан Uvertura хамтлагийнхан шинэ цомгийнхоо ажилд оржээ. Тэд УДЭТ-ын уран бүтээлчдын тавьсан Монголын их хаан Модунь Шаньюүгийн тухай жүжгийн дууг дуулж энэ нь “Гэгээн Муза-2011” наадмаас шилдэг хөгжмийн бүтээл гэсэн шагналыг хүртсэн билээ. Түүнээс хойш нэг хэсэг уран бүтээлээсээ хөндийрч нам гүм байсан ч тэд энэ хугацаанд зүгээр суулгүй жинхэнэ Монгол үндэсний поп операг мэдрүүлэхээр ажиллаж байсан бололтой.

Тодруулбал, тус хамтлагийнхан мэргэжлийн чадварлаг уран бүтээлчидтэй хамтран шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа бөгөөд цомогт “Өнө мөнх орон”, “Цагийн аяс” зэрэг хуучин дуунууд нь багтах юм байна. Түүнчлэн “Лондон 2012” олимпийн наадамд улсаа төлөөлөн оролцох тамирчдад зориулсан шинэхэн уран бүтээл гаргаcан аж.

Дашрамд дуулгахад тус хамтлагийнхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамт Герман улсыг зорьж өөрсдийн уран бүтээлээ толилуулаад ирсэн билээ.


URL:

Сэтгэгдэл бичих