Зочид буудал, цайны газар үйлдвэр мөн үү Д.Зоригт оо
УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусч, гишүүд сонгогчиддоо тайлангаа тавих цаг хаяанд ирлээ. 2008 оны УИХ-ын сонгуулиар өгсөн амлалт биелэсэн үү гэдэг асуудал одоогийн парламентын гишүүдэд тавих нь зүйн хэрэг. “Дүнгээ тавиулах” болсонтой холбоотойгоор зарим нэг эрхмүүд арга заль хэрэглэн, аятайхан шиг өнгөрчих санаатай яваа нэгэн ч харагдах болов. Парламентын бүрэн эрхийн хугацаа дуусч буйтай холбогдуулан манай цахим хуудас ч
гишүүдээс амлалтыг нь сануулж буй. Гэвч амласныг нь сануулсан олон нийт, хэвлэлийнхэнд “хариу тайлбар” өгч мөчөөгөө өгөхгүй гэлбэлзэх нэгэн ч байна. Түүний нэг нь УИХ-ын гишүүн Д.Зоригт юм.
Өвөрхангай аймаг, 10 дугаар тойргоос сонгогдсон тэрээр амлалтаа хэрэгжүүлсэн хэмээн тайлбарлаж байна. УИХ-ын 2008 оны сонгуулиар намынхаа мөрийн хөтөлбөрөөс гадна Сонгуулийн сурталчилгааны үеэр хувиараа тойрогтоо амлалт өгч байжээ.
Тодруулбал, “Эрдэнийн хувийг ард түмэндээ хүртээнэ”, “3 сумыг хотын статустай болгоно”, “Өвөрхангай аймагт 40 үйлдвэр барьж байгуулна. Ингэснээр 10000 ажлын байр бий болно”, “Малчдыг татвараас чөлөөлнө”, “Хамтарсан тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ” хэмээн амлалт өгсөн байдаг.
Дээрх амлалтуудаас хэрэгжсэн нь цөөн гэдгийг тойргийнхон нь болоод эх сурвалжууд баримттай мэдээлж буй юм. Энэ талаар доорх баримтуудыг тайлбарлая. УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо 100 үйлдвэрийн 40-ийг нь Өвөрхангайд барина хэмээн амлажээ.
Д.Зоригтын амласан 100 үйлдвэр:
I. Уул уурхай, эрдэс баялаг, хүнд үйлдвэрийн салбарт
1. Оюутолгойн зэс, алт
2. Тавантолгойн нүүрс
3. Мардай, Гурван булагийн уран
4. Цагаан суваргын зэс
5. Асгатын мөнгө
6. Цав, Улааны полиметалл
7. Төмөртэйн төмөр
8. Чойр-Нялгын нүүрс битум
9. Цайдамын хүрэн нүүрс
10. Тамсагийн нефть
II. Боловсруулах аж үйлдвэрийн салбарт
11. Алт цэвэршүүлэх үйлдвэр
12. Зэс цэвэршүүлэх үйлдвэр
13. Зэс кабель утас ороомгийн үйлдвэр
14. Электроникийн эд анги, хийцийн үйлдвэр
15. Цайрын баяжмал боловсруулах үйлдвэр
16. Нүүрсийг иж бүрэн боловсруулах химийн үйлдвэр
17. Хар төмөрлөг, гангийн үйлдвэр
18. Био болон нано технологийн үйлдвэр
19. Эрдэнэтийн зэсийн үйлдвэрийн шинэчлэл
20. Шингэрүүлсэн шатдаг хийн үйлдвэр
21. Нарны цахилгаан үүсгүүрийн үйлдвэр
22. Салхины эрчим хүчний үүсгүүрийн үйлдвэр
23. Нүүрснээс утаагүй түлш гаргах үйлдвэр
24. Биотехнологи, генийн инженерчлэлийн оношлуур, эм бэлдмэлийн үйлдвэр
25. Нийслэлийн хогийг дахин боловсруулах үйлдвэр
III. Түлш, эрчим хүчний салбарт
26. УБ хотын ТЭЦ -5
27. Шивээ Овоогийн цахилгаан станц
28. Тавантолгойн цахилгаан станц
29. Газрын тос боловсруулах үйлдвэр
30. Шатдаг занар, нүүрснээс нефть бүтээгдэхүүн нэрэх үйлдвэр
31. Усан цахилгаан станцууд
32. Атомын дунд оврын цахилгаан станц
33. Нүүрсний хийн түлш ашиглах бага дунд оврын цахилгаан станцууд
IV. Дэд бүтцийн салбарт
34. Төмөр замыг хос урсгалтай болгон цахилгаанжуулах төсөл
35. Алтанбулаг, Замын-Үүдийг холбосон олон улсын авто зам
36. Бүх аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын сүлжээ
37. Ази Европыг холбосон өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ
38. Агаарын замын дамжин өнгөрүүлэх хүч чадлыг нэмэгдүүлэх төсөл
39. УБ хотын хэрэглээний усыг дахин боловсруулах үйлдвэр
40. УБ хотын цэвэр усыг дахин боловсруулах үйлдвэр
41. УБ хотын авто замын сүлжээний шинэчлэл өргөтгөл
42. Бүх аймаг, хот, сумыг холбосон орчин үеийн мэдээллийн дэд бүтэц
43. Олон улсын нисэх онгоцны буудал
44. Мэдээлэл холбооны сансрын хиймэл дагуул
45. Хуучирсан авто замыг халуун хүйтэн технологийн аргаар сэргээх үйлдвэр
46. Говийн болон зүүн бүсийн төмөр зам
47. Гадаад дотоодын агаарын нислэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл
48. Бүх сумын төвийг эрчим хүчний системтэй холбох төсөл
V. Аялал жуулчлал, спортын салбарт
49. Амралт зугаалгын цогцолборууд
50. Гольфийн цогцолборууд
51. Рашаан сувиллын төвүүд
52. Казино, бооцоот морин уралдааны хотхон
53. Төмөр зам, авто замын дагуух зочид буудал үйлчилгээний төвүүд
54. Алтанбулаг, Замын-Үүдийн казино, энтэртэйнмэнт төвүүд
55. УБ-ын шинэ спорт цогцолбор
56. Тэмээн болон сарлагийн поло тоглох стадион
57. Гадаад дотоодын жуулчдыг хүлээн авах орчин үеийн
58. Өвлийн спорт, биеийн тамирын цогцолбор
59. Өвлийн аялал жуулчлалын төвүүд
VI. Боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн салбарт
60. Зайн оношлогоо, эмчилгээний улсын болон бүсийн төвүүд
61. Олон улсын магадлан итгэмжлэл бүхий англи хэлний бага, дунд, ахлах сургуулиуд
62. Ерөнхий боловсролын зайн сургалтын төрөлжсөн төвүүд
63. Гадаадын нэр хүнд бүхий их, дээд сургуулиудад 10.000-аас доошгүй шилдэг оюутан сургах
64. Дээд сургуулиудыг нэгтгэх, нийлүүлэх замаар олон улсын стандартад ойртсон их дээд сургууль байгуулах
65. Аутсорсингийн төвүүд, төрөлжсөн компаниуд
66. Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүд
VII. Барилгын материалын үйлдвэрийн салбарт
67. Хавтгай шилний үйлдвэр
68. Арматур, ган хийц, эдлэлийн үйлдвэр
69. Цемент, шохойн үйлдвэрүүд
70. Эрдэс будгийн үйлдвэрүүд
71. Дүүргэгч материалын /тоосго, блок, хавтан/ үйлдвэрүүд
72. Дулаалгын тусгаарлагч материалын үйлдвэрүүд
73. Дээврийн материалын үйлдвэрүүд
74. Төмөр бетон, ган, зэс, хуванцар хоолойн үйлдвэрүүд
75. Зам талбайн хавтанцарын үйлдвэр
76. Керамик, полимер, чулуун эдлэлийн үйлдвэр
77. Төмөр бетон эдлэлийн үйлдвэр
VIII. Хөдөө аж ахуй, хүнсний аж үйлдвэрийн салбарт
78. Мал маллагаа, эмчилгээг компьютержүүлэх төсөл
79. Малын халдварт болон шимэгч өвчнөөс хамгаалах эм, бэлдмэлийн үйлдвэр
80. Газар тариалангийн усалгааны тоног төхөөрөмжийн үйлдвэр
81. Богино хугацаанд түргэн боловсордог үрийн аж ахуй
82. Хүнсний ногоо, чацаргана жимс жимсгэнэ, цагаан идээ, боловсруулах жижиг үйлдвэрүүд
83. Гурилын үйлдвэрүүд
84. Малын тэжээлийн үйлдвэрүүд
85. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүд
86. Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд
87. Мод бут, суулгац үржүүлэх ойн аж ахуйнууд
88. Байгаль экологийн нөхөн сэргээлт хийх аж ахуйнууд
89. Бэлчээрийн менежментийг сайжруулж, усжуулах төсөл
90. Мал эмнэлгийн хөдөлгөөнт станцууд
91. Гол мөрөн, үерийн болон цас борооны ус хуримтлуулах усан сангууд
92. Ноолууран бүтээгдэхүүний орчин үеийн үйлдвэрүүд
93. Ноос боловсруулах, ээрэх, бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрүүд
94. Хивс, цэмбэ, эсгий эдлэлийн жижиг үйлдвэрүүд
95. Савхин эдлэл, арьс шир, гутлын жижиг дунд үйлдвэрүүд
96. Малын дайвар бүтээгдэхүүний жижиг дунд үйлдвэрүүд
97. Дэл сүүлнээс багс, бийр, утас хийх жижиг үйлдвэрүүд
98. Загас, гахай, тахиа шувууны эрчимжсэн аж ахуйнууд
99. Хүнсний нарийн ногоо, цэцэг үрсэлгээ, үржүүлгийн хүлэмжийн аж ахуйнууд
100. УБ болон томоохон хотуудыг цэцэрлэгжүүлэх аж ахуйнууд
Эрхэм гишүүн ийнхүү үйлдвэрүүдийг олноор барихаа амлаж байв. Харин доорх жагсаалтууд УИХ-ын гишүүн Д.Зоригтын бүрэн эрхийнхээ хугацаанд тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлууд гэнэ. Тэрээр доорх “үйлдвэрүүдийн” жагсаалтыг өөрөө гарган тайлбар хийж буй юм.
Д.Зоригтын босгосон 40 үйлдвэр энэ гэнэ
Энэ жагсаалт бол УИХ-ын гишүүн Д.Зоригтын Өвөрхангай аймагт барьсан “40 үйлдвэр”. Эрхэм гишүүн энэхүү жагсаалтыг өөрөө гаргасан төдийгүй амлалтаа биелүүлсэн хэмээн тайлбар хийж байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ хэмээн амласан 100 үйлдвэрийн жагсаалттай, хэрэгжүүлсэн гэх “40 үйлдвэр”-ийн нэрсийг уншигч та харьцуулаад дүгнэлтээ хийнэ биз ээ.
Уншигч та анзаарч байгаа бол Зочид буудал, цайны газар, халуун ус, үйлчилгээний төв, авто засварын газар, гоо сайхны төвийг Жижиг дунд үйлдвэр гэх үү. Тэгээд бүр том хэмжээний үйлдвэр юм гэнэ. (Жагсаалтын дээр Өвөрхангайд 2008 – 2011 онд барьж байгуулсан томоохон үйлдвэр хэмээн гарчиглажээ) Ард түмэн Зочид буудал, цайны газар, үйлчилгээний төв, авто засварын төв бариад бизнесээ эрхлэхээ хүрвэл гишүүнээр нэг их заалгаад байхгүй өөрсдөө барьчих чадалтай л байлтай.
Угтаа бол дээрх ажлуудыг дан ганц УИХ-ын гишүүн Д.Зоригт хийж хэрэгжүүлсэн ажил биш гэнэ. Түүнтэй хамт АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн З.Энхболд, Г.Батхүү нарын санаачлагаар төсвийн хөрөнгөөр барьж байгуулсан хамтын ажил юм байна. Харамсалтай нь мань эр үүнийгээ өөртөө нялзаачих санаатай тайлбар хийж буй юм.
Мөн түүний амлалтын нэг хэсэг нь Өвөрхангайд 40 үйлдвэр баригдсанаар 10 мянган ажлын байр бий болгоно хэмээн амласан явдал. Үйлдвэр нь баригдаагүй учраас ажлын байр бий болно гэж үү. Дээрх үйлдвэр нэртэй хоолны газар, зочид буудал, халуун ус, үйлчилгээний төв, авто засварын төвийг байгуулснаар хэчнээн ажлын байр бий болсныг уншигч та дээрх хүснэгтээс тооцоод бодчих нь биз ээ. Ойролцоогоор 500 гаруй ажлын байр бий болгожээ.
“Амлалт биелээгүй” гэдэг дүгнэлттэй эрхэм гишүүн санал нийлэхгүй байгаа нь юуны учир бэ. Дахин сонгогдохын тулд амлалт биелэсэн “хууран мэхлэлтийг” ард түмэндээ ойлгуулахыг хүс ээ юу. Өвөрхангайд дахин хүч үзэх энэ эрхэм энэ сонгуульд ямар амлалт өгөх бол оо.
URL: