“Монгол Эгшиглэн” хамтлаг тоглолтын мэдээллээ хийнэ
“Монгол Эгшиглэн” хамтлаг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Хүүхдийн төлөө За гэж хэлцгээе” уриан дор “Бид Монгол Хүүхдүүд – 2012” нэртэй өөрсдийн бие даасан гурав дахь тоглолтоо хандив өргөх зорилгоор Монгол бөхийн өргөөнд 2012 оны 05 дугаар сарын 31-нд 16:00 цагт болох бөгөөд өнөөдөр 11:00-н цагт “Mongolnews”мэдээллийн төв дээр албан ёсны хэвлэлийн бага хурлаа хийх юм.
Тус хандивын тоглолтоо “Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв”-ийн мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасгийн сахиурын 5-н өрөөг шинээр бий болгон тохижуулах, сахиуруудын сэтгэл зүйн байдал, байрлах орчныг сайжруулах үндсэн зорилготойгоор/ЭХЭМҮТ-ийн техникийн давхар болох 2-р давхарын зааланд 5-н жижиг өрөөнүүдийг шинээр засаж гүйцэтгэхийн зэрэгцээ шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг суурилуулж өгөхөөр тус хандивын тоглолоо хийж буй юм.
“Бид Монгол Хүүхдүүд-2012” тоглолтын ерөнхий санаачлагчаар “Эгшигийн учиг” ТББ. ерөнхий зохион байгуулагчаар “Монголын урлагийн залуучуудын холбоо”, хамтран зохион байгуулагчаар www.urlag.mn www.zaluu.com сайтууд ажиллаж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр Ерөнхийлөгчийн тамгын газар, ивээн тэтгэгчээр ШУТИС Улаанбаатар хот дахь Польтехникын колеж, Сэлэнгэ пресс ххк,нар ажиллаж байгааюм.
Тоглолтонд урилгаар язгуур урлагийн “Домог” хамтлаг, Дархан хотын “Эгшиглэнт чимээ” хамтлаг,ДБЭТ-н найрал дуучид оролцох ажээ.
Ийнхүү “Монгол Эгшиглэн” хамтлагийн хүүхдүүд нь 4-5 настайгаасаа эхлэн монгол ардын дуунуудаас дуулж “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая” нэртэй ардын дууны цомгоо 2009 онд гаргаж байжээ. Тус цомог нь хот хөдөөгийн орон нутгийн сургуулийн өмнөх насны болон ЕБС-ийн сурагчид, хүүхэд багачуудад үндэсний урлаг, ардын дуугаа сурах хүсэл эрмэлзэл, дур сонирхлыг бий болгон, дагаж дууриан дуулахад ач холбогдолтой цомог болж чадсан юм.
Монгол Эгшиглэн хамтлаг нь:
· 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая ” нэртэй тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор,
· 2011 оны 05 дугаар сарын 25-нд “Бид Монгол Хүүхдүүд” нэртэй тоглолтыг Ерөнхийлөгчийн тамгын газар ивээн тэтгэн, Ерөнхийлөгчийн ивээл дор тус тус амжилттай зохион байгуулж байжээ.
Энэхүү тоглолтын билет нь 10.000 мянган төгрөгөөр худалдаалагдах бөгөөд хүүхэд багачууддаа зориулж билет бүрт бэлэг дагалдуулах гэнэ. Тэрээр билет авсан хэн боловч “Хүүхдийн төлөө За гэж хэлцгээе” уриан дор зохион байгуулагдаж байгаа “Монгол Эгшиглэн” хамтлагийн хандивын тоглолтонд чин сэтгэлийн дэмжлэг үзүүлж бодит хувь нэмэрээ оруулж байгаа юм.
Ийнхүү ардын урлагийг үеийн багачууддаа суртчилан таниулж, өөрсдөө өвлөн залгамжилж яваа “Монгол эгшиглэн” хамтлагийнхаа хүүхдүүдэд уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе. Мөн чин сэтгэлээсээ дэмжиж ажиллах хувь хүн, албан байгууллагууддаа “Хүүхдийн төлөө За гэж хэлцгээе” хэмээн уриалга дэвшүүлж байна.
Тоглолтын зохион байгуулах комисс
Дэлгэрэнгүй мэдээллийг: 50054441, 89004147, 96635200, 98118232дугаараас лавлан уу?
Мөн 1616 лавлах билетийг үнэгүй хүргэнэ
URL: