Канадуудад зодуулсан С.Баяр АНУ руу эмчилгээнд явжээ
Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Санжийн Баяр Канадчуудад зодуулж АНУ-руу эмчилгээнд явсан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг зодсон Канадуудыг манай цагдаагийнхан баривчилсан боловч тэрбээр “Гомдолгүй. Наад хүмүүсээ сулла” гэжээ. Нэгэнт хохирогч гомдолгүй гэсэн учраас тэдгээр Канадуудыг суллаж, эрүүгийн хэрэг үүсгэлгүй хаасан байна. Дээрх хэрэг нь УИХ-аар “Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль”-ийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотой ч байж болох талтай юм. Тодруулбал Канадууд С.Баяр гишүүнийг зодсон үйл явц нь “Саус Гоби Сэндс” ХХК-ийн байрыг АТГ-аас битүүмжилсэнээс улбаатай гэнэ. С.Баярыг зодсон Канадууд хэргээ дарахын тулд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр АМХЭГ-ын дарга асан Д.Батхуягийг баривчилснаас болж АНУ-руу дүрвэсэн гэх мэдээллийг тараасан байхыг үгүйсгэхгүй. “Саус Гови Сэндс” буюу “Өмнийн говийн элснүүд” компанийг үүсгэн байгуулагч нь “Айвонхоу Майнз”-ын Р.Фрийдлаанд бөгөөд тэрбээр БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Чалко” ХХК дийлэнх хувьцаагаа зарах гэж байсан нь илэрч, хууль хяналтынхан шалгалт орсон билээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
URL: