”Амиа хорлосон” хүүхдүүдийн хэрэгт ”Тавантолгой” компаний ажилтнууд холбогдлоо

Өнгөрсөн оны наймдугаар сард Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “Тавантолгой” компаний ажилчдын байранд байрлуулсанусан оргилуурт нэг айлын бага насны хоёр хүүхэд тоглож байгаад тогонд цохиулж нас барсан хэрэг гарсан билээ. Тухайн үед хүүхдүүдийн үхлийн шалтгааныг Өмнөговь аймгийн прокуророос “Амиа хорлосон” хэмээн хэргийг хаасан ч эцэг эх нь шийдвэрийг эсэргүүцэж хэвлэл мэдээлэлд хандсанаар хэргийг дахин шалгах болсон юм.

Саяхан уг хэргийг Цагдаагийн газар шалгаж усан оргилуурын цахилгааны ажлыг гүйцэтгэсэн ажилчид аюулгүй ажиллагааны журам зөрчсөнийг тогтоосон байна. Энэ хэрэгт “Тавантолгой” компаний дөрвөн ажилтанд эрүүгийн хэрэг үүсгээд байна.

О.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих