Ц.Нямдорж Д.Цэвээнжав хоёрын“амраг”-ийн харилцаа улсад хэдэн тэрбумын хохирол учруулсан бол?

Увс аймгаас гаралтай нут­гийн андууд болох ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ГЕГ-ын дарга Д.Цэвээнжав нар салж хагацахааргүй сайн най­зууд. Хайр сэтгэлтэй эр эм хоёроос ч илүү. Ямар сайндаа л Гүнтэд зуслангийн хаус­нуудаа зэрэгцүүлж барь­чихаад эр хоёр загал шиг аж төрж байх вэ дээ.

Ц.Нямдорж нь Д.Цэвээнжавыг өөд татаж, ГЕГ-ын даргын суудалд бат бөх гэгч нь суулгасан гэдэг. Харин үүний хариу бол­гож Д.Цэвээнжав нь Д.Ням­дорждоо зуслан­гийн­хаа хаусныхаа хажууд газар авч, хаус бариулж өгсөн бололтой. Учир нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг туйлын ядуу хүн гэдгийг Н.Энхбаярын буянаар монголчууд мэдэх болсон. Хотын төвд байр түрээсэлж амьдардаг сайдад маань таван одтой зочид буудал шиг чамин хувийн хаус барих мөнгө байхгүй шүү дээ. Тиймээс ГЕГ гэдэг саалийн үнээг жилийн дөр­вөн улирлын турш шув­тарч суудаг нутгийн анд Д.Цэ­вээн­жав нь албан тушаалын хариу болгож, Гүнтэд “зочид буудал” бэлэглэсэн сураг­тай.Хамгийн гол нь бид Ц.Ням­дорж, Д.Цэвээнжав нарын нөхөрлөлийг буруут­гах гэ­сэнгүй. Эрчүүд амьдрал дээр сайн найз, сайхан андууд байж болно. Гэхдээ анд нөхрийн барилдлагыг ал­бан тушаал, эрх мэдэл, мөн­гө болгон ашиглаж бай­гаа нь сэтгэл гонсойлгож байна.

Найз нөхдийн ажил алба тус­даа байх ёстой. Иймээс ч үүнийг хуулийн хэллэгээр албан тушаалын ашиг сонирх­лын зөрчил гэдэг.

Тухайлбал, Д.Цэвээнжав ГЕГ-ын дарга болсноос хойш 27 вагон самрын хэрэг, 180 тонн төмрийн хэрэг гээд олон тэрбум төгрөгийн хохирол­той асар том хэр­гүүд гарсаар байна. Энэ мэт гаальчидтай холбоотой бүх том хэргүүд хуулийн бай­гуул­лагад, тэр тусмаа цагдаагийн байгууллагад очоод л замхардаг нь нууц биш. Энэ бүхнийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж зохицуулдаг гэсэн хардлага төрж байгаа юм. Тэгвэл Ц.Нямдорж, Д.Цэвээнжав нарт самар, төмрийн хэргийг илрүүлэхгүй, нам дарах ямар шалтгаан байна вэ?

Мэдээж, олон нийтэд ца­цагд­­сан том хэргүүдэд хэн нэг­нийг буруутгах шаард­­­ла­га­тай. Ийм нөхцөлд буруутай эсэх нь тодорхойгүй гаалийн хэдэн байцаагчийг ажлаас нь халж, золигт гар­гадаг болсон билээ.

ГЕГ-ын дарга Д.Цэвээн­жавын асуудал Ерөнхий сайдын түвшинд яригдсан боловч нам дарагдсан байна. Уг нь самар, төмрийн хэрэг гээд ГЕГ-ын дарга Д.Цэвээн­жавыг албан тушаалаас нь огцруулах хангалттай шалтгаан бий. Яг л ажлын хариуц­лага алдсан хэмээн аж­лаа­саа халагдсан Газрын тосны газрын дар­га асан Д.Амарсайхан, Шудар­га өрсөлдөөн, хэрэглэг­чийн төлөө газрын дарга Д.Ман­дах, Цөмийн энергийн газрын дарга асан Ц.Энхбат нар шиг. Гэвч ХЗДХ-ийн сайд Ц.Ням­дорж Д.Цэвээнжавтай хол­боотой асуудлыг цээжээрээ хамгаалдаг учраас өдий хүртэл суудал дээрээ тэсч үлдсэн хэрэг.

Иймэрхүү байдлаар Ц.Нямдорж, Д.Цэвээнжав нарын улстөрийн “амраг”-ийн холбооноос болж Мон­гол Улсад өчнөөн тэрбум төг­­рөгийн хохирол учраад бай­на. Тиймээс ашиг сонирх­лын зөрчилтэй энэ хоёр эрх­мийн албан ту­шаалыг сал­гах цаг болжээ. Үүний тулд нэг бол ахмадаар нь Д.Цэвээн­жавыг тэтгэвэрт гар­гах, эсвэл Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайдын албан ту­шаалаас буулгах хэрэгтэй болох байх.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих