Леди Гагаг Индонезид тоглолт хийхийг хориглов

Дуучин Леди Гагагийн дэлхий даяар хийж буй “Born This Way” аялан тоглолтыг Индонезид хийхийг хоригложээ. Учир нь дуучны тайз болоод клипэн дээрээ өмсдөг хувцас, стиль нь залууст муу дууриал үзүүлдэг, шашны суртлын эсрэг уран бүтээл хийдэг хэмээн  үзсэнтэй холбоотой юм байна.

Уг нь Леди Гага Индонезид тоглолтоо зургадугаар сарын 3-нд хийхээр төлөвлөсөн байсан ч дээрх шалтгаанаар түүнд зөвшөөрөл өгөөгүй гэнэ. Хэдийгээр тус улс нь шашны зан үйлээ дээдэлдэг авч сүүлийн жилүүдэд суртал бүхий  ямар ч уран бүтээлийг залуус нь сонсох боломжтой болсон аж.  Дашрамд дурьдахад түүний “Born This Way” аялан тоглолт өнгөрсөн сард эхэлсэн юм.

Б.Золзаяа mminfo mn


URL:

Сэтгэгдэл бичих