Монголд ирэх жуулчдын тоог 2015 он гэхэд саяд хүргэнэ
Япон улсын иргэд 2010 оны дөрөвдүгээр сараас эхэлж манай улсад 30 хоног хүртэл хугацаанд визгүй зорчих болсноор 2011 онд япон жуулчдын тоо 30 орчим хувиар нэмэгджээ.
Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод Монголд ирэх жуулчдын тоог 2015 он гэхэд сая, 2021 он гэхэд хүн амын тоотой тэнцэхүйц болгохоор тусгасан байна.
Жуулчдын тоог нэмэгдүүлэх тал дээр олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа аж. Тиймээс өчигдөр БОАЖЯ-ны “Хаан танхим”-д холбогдох байгууллагын удирдлагуудын дунд уулзалт зохион байгуулсан юм.
Монголд ирэх япон жуулчдын тоо, урсгалыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд жуулчдад хилийн боомтууд дээр виз олгох асуудлыг шийдвэрлэх, энэ асуудлыг хариуцан зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг сонгох, визний хөнгөлөлттэй нөхцөл үйлчлэх хүрээг тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
URL: