Монгол улсын дархан хилийн дотор нууц объект баригдчихаад байна
«Монголын дуу хоолой» ТББ-ын тэргүүн, чолоонд гарсан бэлтгэл офицер Ш. Түвдэнбалжир танай сонинд хандлаа.
-Та ямар асуудлаар хандаж байна вэ?
-Миний сэтгэлийг эмзэглүүлж байгаа асуудал бол өнөөдөр Монгол Улсад батлагдан дагаж мөрдөж буй хуулиудын хэрэгжилт нь ямаршуу байдалтай байна вэ, хуулийг баримтлахгүй дур зоргоороо аашилцгааж буй нь ямар аюултай түвшинд хүрэв гэдэг талаар нэг асуудлыг хөндөх гэсэн юм.
Өнөөдөр нийслэлийнхээ хаа дуртай газраа элдэв барилга байгууламж сүндэрлүүлээд байгаа нь хүн бүхний эрх ашигт харшилж байгаа. Гэтэл энэ замбараагүй явдал нь явсаар байгаад юунд хүрэв гэвэл гадаадын төрийн болон тусгай албадын байгууллагын захиалгаар Монгол Улсын дархан хилийн дотор нууц объект баригдахад хүрээд байна.
-Итгэхэд бэрх л юм байна. Та нотолж чадах юм уу?
-Чадалгүй яахав. 2008-2009 оноос эхлэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Шивээ хүрэнгийн боомтоос ердөө л 500 метрийн зайд энэ объект баригдчихаад байна.
-Улсын хилээс хэр зайнд юм бэ?
-Хил дотроо. Тэр байтугай хоёр улсын хилээ даваад, дамнаад Хятадын нутаг хүрсэн объект шүү дээ.
-Тийм юм гэж байж болдог юм уу, би л мэдэхгүй юм байна даг?
-Монгол Улсын Хилийн боомтын тухай хууль гэж уг нь байдаг л юм. Тэр хуульд заахдаа «Улсын хилийг зөвхөн 5 төрлийн тээврийн хэрэгслээр хил дамждаг» гэсэн байдаг. Үүнд, авто зам, төмөр зам, агаарын зам, усан зам эцэст нь цахилгаан дамжуулах шугам гэж. Өөр ямар ч төрлийн тээврийн хэрэгслээр Монгол улсын хилийг хэн ч, юу ч давах учиргүй. Гэтэл дэлхийн аль ч улс оронд байдаггүй туузан дамжуурга буюу конвейер гээчийг цаана чинь нууцаар барьчихаад сууж байна.
-За, дэлхийд хосгүй тэрхүү туузан дамжуургаар тэгээд юугаа хааш нь зөөх гээд байгаа хэрэг вэ?
-Хамгийн гол асуудал нь чухам энд л байна. Энэ конвейер нь Монголын асар их нүүрсийг хил дамнуулан Хятад улс руу гаргах зориулалттай зүйл гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Үүнийг 2008-2009 онд барьсан байгаа.
-Тэгвэл ашиглалтад ороод тээвэрлэлтээ эхэлчихсэн хэрэг үү?
-Ашиглалтад ороход яг бэлэн болчихоод байна. Энэ объект нь анхнаасаа ямархуу зориулалттай байсан нь одоо ил тод болж байна л даа. Өнөөдөр Монгол Улсын төсвийн 60-аад хувийг бүрдүүлж байгаа зүйл бол нүүрс. Энэ нүүрсийг хэний эрх ашгийн төлөө хааш нь ямар замаар тээвэрлэхийн тулд ийм хууль бус объектыг барив гэдэг нь одоо ил тод болж байна.
-Та «хууль зөрчсөн алхам» гэлээ. Чухам ямар ямар хуулийг хэрхэн зөрчив?
-Ийм стратегийн ач холбогдолтой объектийг барихын тулд юуны өмнө Хилийн боомтын тухай хуулиндаа «тээврийн хэрэгслийн ийм шинэ төрөл болох туузан дамжуургыг оруулан баталсан» гэсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт орох учиртай байсан. Гэтэл одоо хүртэл ийм нэмэлт, өөрчлөлт хуулинд ороогүй, «хоцрогдсон хууль» нь хүчин төгөлдөр мөрдөгдсөөр л байгаа. Хэрвээ хуульд ийм нэмэлт, өөрчлөлт орсон байвал УИХ-ын тогтоол батлагдах ёстойсон. Ийнхүү хууль болон УИХ-ын тогтоол батлагдсаны дараа л сая хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдах ёстой. Ийм л хууль зүйн процедурын дараа дээрх «нууц объект»-ийн зураг төсөл, бусад зүйлс хэлэлцэгдэн батлагдах ёстой атал яав? Шуудхан хэлэхэд маш нууцаар баригдаж орхилоо, энэ объект. Хятадын «Wens Way» компани буюу төрийн байгууллагын захиалгаар Монголын «Сан транс» компани бариад дууслаа. Энэ объект нь ямар ч эрх зүйн үндэсгүйгээс гадна хилийн боомтыи дарга нь «Би энэ объект руу орох эрхгүй ээ» гээд ярилцдага өгөөд сууж байна. Үүнийг чамд өгч байгаа эдгээр бичлэгээс /Ш.Түвдэнбалжир дөрвөн дүрст бичлэг баримт болгож өгсөн/ бэлхнээ харж болно. Бас гаалийн дарга нь ч орох эрхгүй гэнэ. «Дэлхийд хосгүй Тавантолгойн ордын 1072 хувьцаа буюу энэ ордиы 20 хувийг бид ард түмэндээ эзэмшүүлэхэзр боллоо» гээд л төр засаг, нам эвслүүд шаагиад байгаа шүү дээ. 20 хувь гэдэг бол үнэхээр их тоо. Гэтэл энэ 20 хувь маань эпэ туузан дамжуургын «ачаар» нойл хувь болж байгаа юм даа.
-Энэ чинь юу гэсэн үг вэ?
-Яагаад гэвэл энэ конвейерыг ашиглалтад өгөхөөс өмнө хятадууд Шивээ овоогийн боомтхүртэл томор замаа тавьчихсан. Манай ямар ч оролцоогүйгээр. Монголд төмөр зам тавина гэж хэлээ ч үгүй, асуугаа ч үгүй. Сая дөрөвдүгээр сарын 20-доор авсан мэдээгээр Хятадын «Чалко» групп Монголын «Саус гоби сэндс» комианийн уурхайгаас хил хүртэл нь дахиад 50 км урт дээрх туузан дамжуурга барих техник, эдийн засгийн үндэслэлийг өргөн бариад байна. Монгол Улсын газар нутаг дээр шүү дээ.
-Энэ талаар Засгийн газар хооронд байгуулсан аливаа зохицуулалт байгаа байлгүй дээ?
-Байхгүй ээ. Огт байхгүй.
-Тэгвэл анхнаасаа энэ бүх хууль бус үйлдлийг хэн нь зөвшөөрсөн юм бэ?
-Тийм ээ, хэн нь буруутан бэ гэж биднийг асуухаар «Дээрээс огсон үүрэг даалгавар аа» л гэж доод хүмүүс нь хариулдаг юм. Танд өгсөн наад бичлэгүүдэд бүгд баримттайгаа байгаа. Тэнд барилгын ажил тасралтгүй явж байна. Ихэнх нь хятад, цөөхөн хэд нь монгол хүн байгаа. Тэр бүү хэл цахилгааны томоохон дэд станц барьчихсан шүү.
-«Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хуц манайх» гэдэг болж байх шив?
-Ердөө л наадах чинь болж байгаа. Монголын ард түмний энэ бүх үнэт баялагхаашаа хэний мэдэлд очих гээд байна вэ? Одоо ганцхан хуудас цагаан цаасыг «лиценз» гэсэн нэртэйгээр авчихаад л «Саус гоби сэндс» гэсэн охин компани байгуулсныгаа эргүүлээд л 500-600 сая ам.доллараар зарчихаж байна. 400 илүү сая тонн нүүрс шүү дээ. Үүнийг «Чалко», «Шиньхуа» болон «Сан трапс» гэсэн гурван компани л хийж байна.
-«Сан зранс» гэж ямар компани байна аа?
-Мэдэхгүй ээ, лав л «АПУ» компанийн ажлын байрны 4 дүгээр давхарт байрладаг агаад ажиллагсад нь захирлынхаа нэрийг чанд нууцалдаг л газар юм байна лээ.
-Тэгвэл хэн нэгэн эрх мэдэлтэнтэй холбоотой байгаа даа?
-Сонгуулийн өмнө би хэн нэгний нэрийг цохож хэлмээргүй байна. Харин энд нэг хүнийг үнэхээр цөөхөн тэмдэглэх ёстой. Энэ хүн улс төрийн хувьд ч хариуцлага хүлээх учиртай. Монгол Улсын дархан хилийг өнөөдөр хэн гээч зүтгэлтэн хариуцаж байгаа вэ?
Хэний даалгавраар, хэний захиалгаар улс төрчид яагаад энэ бүхнийг явуулаад байна вэ? Энэ бүхнийг хянах ёстой ХЗДХ-ийн сайд хаана байна вэ? Хууль нь гараагүй хэвээрээ байхадулсын хил дотор нууц объект яагаад босдог юм бэ? Энэ нууц объект маань үндэсний аюулгүй байдалд одоо ямар хэмжээгээр нөлөөлж байна вэ? Уг нь номоороо бол энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад хэн гэгч буруутан ямар хээл хахуулиар хэнд өгөөд үүнийг бариулаад байгааг тогтоох учиртай.Үүнийг манай тагнуулын байгууллага, АТГ, цагдаагийн байгууллага шалган тогтоох ёстой. Гэмт хэрэг нь бол аль хэдийн үйлдэгдээд иууц объект мааиь сүндэрлэчихсэн байгаа. Энэ гэмт хэргийн төгс үйлдлийг өнөөдөр шалгаж тогтoox ажиллагаа л явагдахгүй байна даа.
Эх сурвалж: ” Монцамэ”
С.Энх-Амар
URL: