“ХААН”, “Чингэс хаан”, “Кредит” банкууд иргэдээс тав хоногийн хүү завшдаг

Дараах хууль бусаар мөнгө завшдаг арга заль хэнээс үүдэлтэй вэ? гэдэг асуултын хариулт нь маш энгийн. Үүсгэн байгуулагч нартай нь шууд холбоотой. Олон жил олон иргэдийг залилж олсон мөнгөөрөө сонгуульд өрсөлдөх гэж байгаа ч этгээдүүд байгаа шүү. Энэ удаадаа нэрийг нь олон зарлахаан түр хойш нь тавиад, ямартайч ГОЛОМТ БАНК, АНОД БАНК, ЧИНГИС ХААН БАНК-тай шууд холбоотой СҮХБААТАР аймгаас гаралтай нууц ноёнтон байгаа гэдгийг цохон хэлье.

Банкууд зээлийн хүүгээ хэд хоногоор бодох ёстойг уншигч та мэдэх үү?

Монгол банкны ерөнхийлөгчийн 1987 оны 1 сарын 17-ны өдрийн 23 тоот тушаалаар батлагдсан “Мөнгөн хадгаламж, зээлийн хүү, үнэт цаасны орлого, хямдруулалтын хувь, хэмжээг бодох аргачлал”-ын 1-р бүлгийн 3 дахь хэсэгт “Хүүг тооцохдоо жилээр бодох учир гэсэн ойлголтыг хугацааны хэмжүүрээр хэрэглэнэ, энэ аргачлалын хувьд 360 хоногоор төлөөлүүлэн тооцно” гэсэн заалт байдаг. Гэтэл өнөө цагт банкны зээлийн хүүгийн бодох аргачлал банк тус бүрт өөр өөр байгаа бөгөөд арилжааны банкууд зээлийн хүү бодох аргачлалаар иргэдийг хохироосон байдал гарсаныг “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар” гуравдугаар сард хийсэн шалгалтаараа илрүүлжээ.

Энэ шалгалтаар “Хаан” банк, “Чингэс хаан” банк, “Кредит” банкууд барьцаат болон бусад бүх төрлийн зээлийн гэрээндээ хүү бодох аргачлалыг 360 биш 365 хоногоор бодсон байгаа нь иргэдээс 5 хоногийн хүүний мөнгийг “шулсан” гэх дүгнэлтийг хийхэд хүргэж байна.
Арилжааны банкууд өнөөдөр хамгийн итгэлтэй байж иргэдийн мөнгөөр оршин тогтнох бизнесийн байгууллага юм. Гэтэл банкууд иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээгээ энгийн нэгэн гэрээний зүйл заалт ашиглан тэдний эрхэнд халдаж байгаа байдал хэд хэдэн банкинд гараад байна. Хаан, Худалдаа хөгжил, Кредит, Капитрон, Чингэс хаан зэрэг банкууд хүү бодох аргачлалыг зөрчихөөс гадна хэрэглэгчийн эрхэнд ноцтойгоор халдсан зүйл заалтуудыг зээлийн гэрээндээ тусгаж, зах зээлийн нөхцөл байдалаас шалтгаалан зээлийн хүүгээ өсгөж бууруулахаа өөрсдөө шийдвэрлэж байсан байх юм.

Нөгөө талаас нь харвал иргэд зээлээ л авч байвал тэртээ тэргүй цувуулаад төвөх нь үнэн гэсэн байдалаар хандаж банкуудын байгуулж байгаа гэрээнд төдийлөн анхаарахгүй, ямар зүйл заалт ашиглан өөрийг нь мөлжиж байгааг мэдэх мэдлэг дутмаг байгаа юм. Арилжааны дээрх банкуудын гаргасан зөрчил, банкны тухай хуулийг удаа дараа зөрчсөн үзэгдэлүүдийг Монгол банкинд мэдэгдээд байгаа бөгөөд нэр бүхий хэд хэд арилжааны банкны асуудал шүүхээр шийдвэрлэх шатанд явж байгаа аж. Хаан, Худалдаа хөгжил, Кредит, Капитрон, Чингэс хаан банкууд “Банкны тухай”, “Өрсөлдөөний тухай” хуулийг зөрчиж, хэрэглэгчдийнхээ эрхийг уландаа гишгэж байгааг иргэд анхааралдаа авах бизээ. Тэр дундаа та бүхэн зээлийн хүүгийн аргачлалыг 365 биш, 360 хоногоор бодуулах ёстойгоо бүү мартаарай. Хэрвээ та зээлтэй бол өөрийнхөө зээлийн хүүгийн аргачлалыг дахин нэг нягталж үзэхэд илүүдэхгүй л болов уу. Мөнгөний ханш хэдий унасан ч 5 хоногийн хүү гэдэг таны зээлийн хэмжээнээс хамаараад багагүй мөнгө болно гэдгийг нэмж хэлье.

Г.Ертөнц

setgemn


URL:

Сэтгэгдэл бичих