Өвдөг шороодсон бөх туг тойрдоггүй

Энэ үгийг Улсын Ерөнхий прокурор ноён Д.Дорлигжавт хандан хэлж болохоор. УИХ-ын сонгуулиар Увс аймагт дөрвөн удаа үзээд гарч чадаагүй өс хонзонгоо  өрөвдөлтэй байдлаар авч,  Увсын дарга нарт ял өгч чадлаа.

Өвдөг шороодсон бөх туг тойрдоггүй гэдэг байх аа. Хэдийгээр тэднийг яллаж чадсан ч хийсэн ажлыг нь яллаж чадах уу…

Энэ гурван жилийн дотор нөгөө “идэж уусан”  гэх тодотголыг аваад байгаа нөхдүүд юу хийсэн юм бол. Баримт сөхөөд үзье.

Хүний хөгжлийн хөтөлбөрөө батлуулсан  анхны аймаг болж, ойрын 20 жил аваагүй өндөр их ургац хураан авч, 900 хүний суудалтай спорт цогцолбор, 640 хүүхдийн сургууль, хүчин чадлаараа “ Чингис хаан” нисэх  онгоцны буудлын  дараа орох орчин үеийн буудлыг бариад ашиглалтад оруулчихжээ. Гурван жилийн дотор 110 өрх айлыг шинээр орон сууцанд оруулж, Ю.Цэдэнбалын талбай, Улаангом хотын хар зам, гэрэлтүүлгийн гадаад өнгө төрхийг 100 хувь шинэчилж , гэр хорооллын айл бүхний хашаанд гэрэлтүүлэг тавиад өгчихсөн байх юм. Өнгөрсөн зун Увсад болсон баруун бүсийн наадмаар өөр аймаг болон нийслэлд амьдардаг Увсчууд нутагтаа ирээд аймгийнхаа хөгжлийг нүдээр үзэж, бахдаж байсныг ч хэлэхэд илүүц биз ээ. Тоймолж авсан жишээ дурдахад ийм байна.

Хийсэн ажлыг нь үгүйсгэж, бүр илтэд улстөржүүлснээр энэ хэрэг эцэстээ шүүх цагдаагаар дууслаа. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж үг бий. Ялангуяа Увсын ард түмэн энэ хэргийг анхааралтайгаар харж шүүн тунгаан суугаа биз ээ.

Г.Орчлон


URL:

Сэтгэгдэл бичих