УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн тэрбум долларын хөрөнгөө чамлав
Өмнөх сонгуулиар “Увсын саналыг гурван тэрбум цацсан байхад авахгүй хаачих вэ” хэмээн томорч байсан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гурван тэрбумынхаа шархыг өлхөн нөхсөн ажээ. Учир нь тэрбээр сүүлийн үед “Намайг тэрбумтан, тэрбумтан гээд л байдаг, би чинь саяхнаас л долларын тэрбумтны эгнээнд орж байна шүү дээ” хэмээн ойр тойрныхондоо их л чамлангуй ярьсан гэнэ. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн тэрбум доллар чамлаж байхад ард түмэн цалингийн зээлд тушаадаг хэдэн бор юмаа чамлах нь ч аргагүй л юм даа. WORD.MN Ш.Хишгээ
URL: