Ё.Отгонбаяр сайд ТӨХ-ийн зөвшөөрөлгүй “унаагаа юүлжээ”

Сайд нар суудлаасаа буух дөхөөд ирэхээр ууж идэх талдаа шуурхайхан ордог.  Тэгвэл саяхан БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр “Моннис”-ээс 120 сая төгрөгиийн үнэтэй, 2010 оны  “Ниссан патроль” жийп аван хөлөглөжээ.  Яам агентлагийн дарга нар унаагаа юүлэхдээ ТӨХ-өөс зөвшөөрөл авдаг учиртай ч сайд том толгойлоод авчихсан тухай яриа гарчээ.  Бодвол ажлаа өгөхдөө аваад явах санаатай байгаа биз.  Сүүлийн үед Ё.Отгонбаяр сайдын тансаглал хэрээс хэтэрсэн гэдэг.  “Тусгаар тогтнол”-ын ордонд олон арван сая төгрөгийн үнэтэй дотоод сүлжээний иж бүрэн тоног төхөөрөмж бэлэглэсэн, дансандаа гэнэт 780 гаруй сая төгрөгийн хадгаламжтай болсон, Зайсанд 480 саяын тансаг хаусанд амьдарч байгаа гээд л олны нүдэн дээр гэнэт баяжиж байгаа.  Эх сурвалжын ярьж байгаагаар сүүлийн үед БСШУЯам 20-46 сая долларын өртөгтэй оон тендер зарлаж байгаатай холбоотой гэнэ.  ЕБС-ийн бүх багш нарыг зөөврийн комьютерээр хангах “Шинэ зууны боловсрол” төслийн тендер гэхэд л эхлээд 40 сая байснаа дараа нь 46 сая доллар болон өссөн.  Энэ тендерийн улмаас “ZTE”, “Haier” гэдэг хоёр компани шүүхдэхэд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр ялсан гэгдэх  “ZTE”-гийн талд орчихсон давхиж явжээ.  Дараа нь бүр шившиг гэмээр явдал болсон.  Хятадад Монголын соёлын өдрүүдийн нээлт болох үед албан ёсны айлчлалаар явсан Ё.Отгонбаяр сайд гэв гэнэтхэн “Haier” компаний төв байранд оччихсон “танай компанитай тохиролцоё, шүүхээс нэхэмжлэлээ татчих” хэмээн дарамталж ёстой ёс зүйгүй сайд гэдгээ харуулсан гэдэг.  Багш нарыг зөөврийн компьютерээр хангах төслийн ялагч гэгдэх “ZTE”-гээс Ё.Отгонбаяр сайдыг хувь авсан хэмээн заргалдагч тал нь хардаж байгаа аж.   Алдарт 10 хувийн дүрмээр 46 сая доллар гэхээр 4.6 сая доллар тендер шалгаруулагчдын халаасанд орсон бололтой.  Одоо энэ хэргийг АТГ шалгаж байгаа аж.

WORD.MN С.Молор


URL:

Нэр: Иргэн Огноо: 27 November 2017

Болимоор юм. Яаж ингэж амьдрах бэ?

Сэтгэгдэл бичих