“Ажнай” Д.Бат-Эрдэнэ “Улаан хацарт”-ын араас орж өмнөговьчуудыг орон сууцжуулна гэнэ

Тойргийн сонгогч бүрээ хоёр өрөө байртай болгоно хэмээн хулхидсан Ц.Батбаяр шавьтай болжээ.  Тэр нь алдарт “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гэнэ.  Ирэх сонгуульд Өмнөговьд нэр дэвших санаатай яваа түүний сонгуулийн “мөрийн хөтөлбөр”-ийн гол агуулга нь иргэдийг орон сууцжуулах тухай аж.  Бүр зураг төслийг нь хийлгээд бэлдчихсэн, олон нийтэд тараагаад танилцуулж яваа аж.  Гэхдээ хулхидуулж хаширсан хүмүүс “эхлээд орон сууцаа бариад биднийг оруулчих дараа нь чамайг сонгоё” гэж уулзалт дээр амыг нь таглажээ.  Бухимдсан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ уулзалтын дараа “тэгж ярих юм бол би шууд гарна, орон сууц энэ барина гэж эд нарт/сонгогчидод/ налигнахын ч хэрэг байхгүй” хэмээн томорчээ.  Хамаг хороо найруулаад төлөвлөчихсөн нүүрсний магнат ингэж загнах нь аргагүй биз.  Эхлээд нэг намаас нэр дэвшин шавар хааж магадгүй УИХ-ын гишүүн Ц.Баярсайханы хөлийг чөдөрлөсөн гэнэ.  500 саяын хаустай, 150 саяын “land 200 euro standart” хөлөглөдөг эрхэм гишүүн одоо ханаа биз дээ.  Дараа нь УИХ-ын мандатыг АН-д, аймгийн удирдлагыг МАН-д өгөх тохироог аймгийн МАН-ын хороотой яриад эхэлжээ.  Хэрвээ “Ажнай”-г гишүүн болгох юм бол орон нутгийн сонгуулиар МАН-д аймгийн Засаг даргын тамгыг найр тавин өгөх гэнэ.  Гэхдээ ямар ч нөхцөлд орон нутгийн “Тавантолгой” ХК дахь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн 49 хувийг хөндөхгүй гэсэн тохироо хийж байгаа аж.  Үүнийг нь аймгийн Засаг дарга бөгөөд АН-ын дарга Д.Бадраа зөвшөөрөөгүй тул мань эрийг унагах “барбаросса” төлөвлөгөө хэрэгжээд эхэлжээ.  “Ажнай” Д.Бат-Эрдэнэ өөрийн дуулгавартай  бараа бологч ИТХ-ын дарга Л.Батчулуунаа зүтгүүлээд эхэлсэн гэнэ.  Мөн Цогт-Цэций сумын Засаг дарга Л.Цог-Өрнөх гэдэг бас аймгийн АН-ын даргад санаатай яваа аж.  Гэсэн ч Д.Бадраа бууж өгөхгүй байгаа тул “Ажнай” Д.Бат-Эрдэнийн талынхан аймгийнхаа МАН-ын хороотой нийлэн АТГ-рүү Засаг даргынхаа “но”-г илчилсэн бичиг чулуудах болжээ.
WORD.MN Б.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих