Уршиг ихтэй Ц.Анандбазар Улаанбаатарыг минь “шатаачих вий дээ”
“Сод монгол” группын захирал Ц.Анандбазар Дорноговь аймагт УИХ-ын сонгуулийн суртчилгаагаа эрчимжүүлж байгаа сурагтай.
Учир нь Дорноговь аймагт хийд байгуулсан ч Ц.Анандбазар, морь уралдаж, бөх барилдсан ч Ц.Анандбазар, боловсролд шинэчлэл хийсэн ч, өвдсөн ч зовсон ч гээд түүний автор зүүлтэйстэй.
Бүр сүүлдээ нефть нэрэх үйлдвэрийн шавь тавигдахад, нутгийн иргэд Ц.Анандбазарын буян хэмээнэ. Ц. Анандбазар л Засгийн газрыг үгэндээ оруулж, нефть нэрэх үйлдвэрийг манай аймагт бариулахаар боллоо ш дээ хэмээн түүний гавъяаг шагшиж байгаа сонсогдлоо.
За яахав хөдөө орон нутагт түүнийг бүгдийг бүтээгч бурхан мэтээр харж байна. Харин нийслэлийнхэнд түүний мөнгөний хэд хэдэн “машин” нь үнэхээр аюул дагуулах байдалд хүрээд буй.
“Сод монгол”-ын захирал Ц.Анандбазрын 26 ШТС тогтмол үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Харин тэдний байрлал байнгын аюул дагуулсан газар байршилтай.
Тодруулж хэлбэл гэр хорооллын гудамж, үерийн ам, төмөр замын аюулгүйн шугаман дээр хүртэл байх жишээний. Уг нь хуулиндаа “ШТС-уудын эргэн тойронд 2-3 км талбайд ямар нэгэн барилга байгууламж, хүн амын нягтаршилтай газар байж болохгүй” гэж заассан байдгийг мэдмээрсэн. Мэддэггүй юмаа гэхэд газрын зөвшөөрөл авахад нь нөгөө төрийн албаныхан нь яагаад өгөөд байдаг байна. За арга саам хэрэглэж авлаа гэхэд сануулга давхар явдаг баймаар юм.
Энэ байдлаас болж “Сод монгол” ШТС-тэй ойрхон гэр хорооллын айлууд үнсээ асгахаас айдаг тухайгаа учирладаг. Гэтэл Ц.Анандбазар энэхүү дүгнэлтийг тоож харах байтугай хэрхэн ШТС нэмж байгуулахаа бодож, явна.
Хэрэв Ц.Анандбазар шиг хувиа хичээдэг нэгэн ирэх сонгуулиар УИХ-д суудал авбал төсвийн хөрөнгөнөөс “хумсал”-даггүй юмаа гэхэд Улаанбаатар хотыг заналхийлээд байгаа ШТС-уудаа 26 битгий хэл 200, 300 хүргэж барьж байгуулна гэдэг нь ойлгомжтой.
Б. Дэжид
URL: