Ж.Батсуурь АТГ-т шалгагдаж байгаагаа ч мэдээгүй явна
АТГ-ынхан Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг шалгах болсон талаар бид өмнөх дугаартаа мэдээлж байсан билээ. Харин АТГ-ын тус шийдвэрийг Ж.Батсуурь өөрөө ч мэдээгүй байна. Өнгөрсөн баасан гарагт түүнтэй утсаар холбогдож, АТГ -т хэрхэн шалгагдаж байгаа талаар асуухад “Би ийм шийдвэр гарсныг мэдээгүй. Хэрвээ намайг санаатайгаар хөрөнгө нуусан гэж байгаа бол худлаа. Энэ телевизийн компани учраас сүйдтэй их ашиг олоод байдаггүй юм. Ийм учраас хөрөнгө орлогын мэдүүлэгтээ телевизээ бичээгүй юм.
Харин Баруун-Урт суманд байгаа үйлдвэрлэлийн барилгыг бичсэн шүү дээ” гэв.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: