Наян настай буурал фэйсбүүк, твитэрт суралцаж байна
Хэнтий аймгийн өндөр настан, багш А.Таравжав орчин үеийн нийгмийн сүлжээ болох фэйсбүүк, твитэрийг хэрхэн ашиглах талаар хичээнгүйлэн суралцаж байна. Өндөрхаан хотод энэ сарын 23-наас гурван өдөр үргэлжилж байгаа “Иргэний оролцоо-2012” сургалтыг Монголын Хэвлэлийн Хүрээлэн, МИДАС, МОНЭС зэрэг байгууллага хамтран зохион байгуулах үеэр ахмад багш ийнхүү тус аймгийн иргэний нийгмийн төлөөллийн хамт номын дуу сонсож байгаа аж.
Сургалтаар нийгмийн сүлжээ болох онлайн мэдээллийн зарим хэрэгслийг ашиглах, олон нийтийн мэдээлэл харилцааны ажлыг хэрхэн зохион байгуулах, хэвлэл мэдээлэлтэй хамтран ажиллаж мэдээ, мэдээллийг яаж боловсруулах талаар хэлэлцэж байна. Түүнчлэн, иргэний оролцоо, манлайлал, нөлөөллийн асуудлыг ч хөндөж байгаа юм.
“Би энэ сургалтанд сууснаар өөрийгөө өөрчилж чадна гэж бодож байна. Хүн өөрийгөө өөрчилж байж нийгмээ өөрчлөх үйлсэд оролцоно гэж боддог” хэмээн А.Тарважав ярилаа.
Сургалтанд оролцогчид
URL: