Хип Хоп Холбооны Баавар: Улс төрд, тэр дундаа Н.Энхбаяр даргын намд орно
Монголын урлаг, соёлын одод улс төрд ордог жишгийг үргэлжлүүлж, Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч гэх Ш.Баавар гэгч улс төрд хүч үзэх болсноо нөхдөдөө дуулгажээ.
Цагаан сарын өмнөхөн болсон МАХН-ын онц их хурал гэгчийн үеэр л Монголын хип хоп холбоо гэгчийнхээ нэрээр мэндчилгээ ирүүлж, цаашдаа хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна хэмээн мэдэгдсэн байна.
Тэгвэл саяхан Н.Энхбаярын нам Дээд шүүхэд бүртгүүлэх өргөдөл өгөхөд Ш.Баавар МАХН-ын гишүүнээр элссэн байжээ. Ш.Баавар нь бүрэн дунд боловсролтой бөгөөд Солонгос, Ирланд улсад “хараар” ажиллаж байсан нэгэн аж.
Тэрээр өгөөд “Дижитал” нэртэй хамтлагийн ахлагч, Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч гэсэн ажлыг сүүлийн жилүүдэд гүйцэтгэж буй юм.
URL: