Лу.Болд “Баян Монгол” корпорациа ярьсан хэвээр л

УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр Ардчилсан намаас нэр дэвшигч Лу.Болд “Баян Монгол”корпораци байгуулж монголчуудыг баян болгоно” хэмээн амлаж байсан. Энэ амлалтынхаа хүчинд УИХ-д гарсан. Гэтэл тэрээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус корпорацийнхаа төлөө нэг ч ажил хийсэнгүй. Дөрвөн жилийн турш юу ч хийгээгүй атлаа 2012 оны сонгууль дөхөөд ирэхдээ тус корпорациа дахин яриад эхэллээ. Түүнчлэн “Хүний хөгжил сан”-г өөрийн “Баян Монгол” корпорацийн үйл хэрэгтэй адилтгаж, “Би амлалтаа биелүүллээ. Иргэн бүрт хувь, хишиг хүртээж, баялгийнхаа эзэн болох боломжийг Хүний хөгжил сангийн тухай хууль бүрдүүллээ. Өөрөөр хэлбэл, мөрөөдөл маань бодит зүйл боллоо” хэмээн тайлбарлаж буй арай л ёс зүйгүй аашилж байгаа мэт.


URL:

Сэтгэгдэл бичих