Монголын төртэй тоглосон хүн зодуулж үхнэ гэж үнэн юм
Ардчилалын анхдагчдын нэг “Малыш” Б.Энхтүвшинтэй ярилцлаа.
-УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. Та аль нэг нам, эвсэл, хүчнээс нэрээ дэвшүүлж байгаа юу?
-Би орохгүй, орохгүй. Хүмүүс сонгуульд оролцох уу гэж их асуудаг юм 2000 онд би сонгуульд их бага зардлаар орсон. Шалтгаан нь сонгууль хаанаа бул хайтай, яаж явагддаг юм бэ гэдгийг танин мэдэх гэж орсон.
-Танин мэдээ юу?
-Монголын нутаг дэвсгэр дээр хамгийн булхайтай сонгууль явагддаг нь Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэг. Энэ гурван дүүрэг дээр сонгуулийн хайрцаг шууд солигдоно. Ардчилсан намын гишүүн байна уу, Ардын намынх байна уу хамаагүй. Бүгдийг мөнгө нэгггэдэг. 2-10 сая төгрөг зарлагадах энүүхэнд. Энийг ойлгосон. Тийм учраас сонгууль явуулдаг процесс нь өөрөө утгаа алдаад байгаа юм. Монгол улс намтраа баяжуулж, цаг элээсээр 22 дахь жилтэйгээ золголоо.Баатар,гавьяат, сайд болцгоож, асар их баяжсан. Хэдий тийм боловч монгол улсын цаашдын үсрэнгүй хөгжилд асар их нэмэртэй. Оросын нэг суутан “Нам гэдэг чадваргүй хүмүүсийн тэжээврийг тогоо юм” гэж хэлснийг би мартдаггүй юм
-Ардчилал Монгол oрон бүрэн утгаараа хэрэгжсэнгүй гэж дүгнэдэг?
-Аливаа нийгмийн хүмүүсийн 99 хувь ерөнхийдөө замбараагүй амьдралаар явдаг. Өөрөөр хэлбэл зугаалж амьдардаг. Есэн хувь нь улс орноо авч явж, чиглүүлдэг. Чухамхүү тэр есөн хувийг бүрдүүлэх гэж л бид сонгууль явуулж, оролцдог. Ардчилал гэдгийг хүмүүс их олон янзаар тайлбарлаад байдаг. Хамгийн энгийнээр хэлэхэд ардчилап гэдэг хүмүүнлэг ёсон дээр тогтсон хамтран амьдрах ухаан юм. Тэр хамтран амьдрах ухааныг хэн зөв чиглүүлэх ээ гэдэг сонголтыг бид өөрсдөө хийдэг. Монгол Улс 780 мянган өрх айлтай. Намын зохион байгуулалтад орох шаардлагагүй гэдэг үүгээр харагдаад байгаа юм. Би одоогоос 10 гаруй жилийн өмнө монгол улс ямар шуу ардчилалтай байх вэ гэдгийг олж харсан.
-Сонгууль булхайтай болдог, сонгогчид эсхээ эдэлж чаддаггүй. Ийм ардчилал энэ оронд байх хэрэггэй ч юм уу?
-Монгол намгуүй нийгэмтэй байвал илүү хөгжих боломжтой. Хүмүүс ярьдаг, барууны зүүний намууд гээд. Монголд аль нь ч тохирохгүй. Аль ч улс орны сонгууль тохирохгүй. Монгол ерөөсөө иргэн төвтэй, байгальд ээлтэй л нийгмийг хөгжүүлэх ёстой. Онцгой чадвартай хүнийг олж харах, мэргэжлийн үнэлэмж байх ёстой. Японд ялангуяа чадвартай хүнийг ихэд хүндэлдэг. Монголчуудад чадвартай хүнүүг олж харах муу зүйлийг цаг алдалгүй залруулах чадвар байсан. “Эвтэй бол хүчтэй” гэдэг ердөө л энэ. Монгол улсын эрх ашиг гэж юм бий. “Монголын төртэй тоглосон хүн зодуулж үхнэ” гэж үнэн юм. Хэцүү хүнээр төр бүү бариул гэдэг. Сүүлийн хоёр жил монголын төрөөр хайр найргүй тоглож, эхнээсээ зодуулж байна. Цаашдаа ч зодуулах болно. Гарцаагүй л дээ.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хэлээд байна уу? Түүнийг барых хорьсон явдлыг олон хүн дэмжихгүй байгаа?
-Энэ үйл явцаас маш олон юм харж болно л доо. Нэг хүн нэг их олон албан тушаал хашаад байхаар ийм байдалд хүрдэг гэдэг сургамжийг авч болно. Цагдаа гэдэг байгууллагыг хоёрхон хүн ээлжилж удирдаад байхаар чадвар нь мууддагийг харуулж байна. Нэг хүн яамны сайдыг дахин дахин хийгээд байхаар ийм хорсолд хүргэдэг юм байна гэдгийг харуулж байна. Асуудал хүндээ, Энхбаяртаа, Нямдорждоо ч байгаа юм биш. Энэ нь сүүлийн хоёр жилд үүсэн бий болсон дампууралтай холбоотой. Ч.Амарболд, Д.Сандагдорж гэсэн хоёр хүн л цагдааг ээлжилж удирдлаа. Цагдаагийн байгууллага нэг компани шиг харагдаж байна. Нямдорж гурван удаа сайд болуутаа өөрийгөө асар их мундаг хуульч хэмээн бодчихсон. Н.Энхбаяр Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч болоод л. Гэхдээ түүнийг баривчилсан үйл явцыг сайнаар харах хэрэгтэй. Монголд өөрчлөлт хэрэгтэй. Тухайлбал, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг өөрчлех хэрэгтэй байна. Заавал тохуу хийж байгаа юм шиг тэр хүнийг баривчилж авч яваад байцаах шаардлага байхгүй шүү дээ. Шоронд суулгах ч шаардлагагүй юм.
-Энэ сонгуульд эмэгтэйчүүд хүч түрэн орж ирэх хандлагатай. Манайханд бүсгүй хүнээр төр бариулах сонирхол хэр байгаа бол?
-Монголчуудын бахархах зүйл асар олон. Аавынхаа нэрийг охин нь авч үлдэнэ. Энэ жил сонгуульд эмэггэйчүүдийн оролцоо их байх шиг байна. Монголын түүхэнд эмэгтэйчүүдийн эрин үе байдаг юм. Яг тэр үе нь сонгогчид анхааралтай хандах хэрэгтэй. Эмэгтэй хүн байгалиасаа л ухаантай тэдэн дунд Монголыг аваад явчих ухаантай хүн зөндөө бий.
-Иргэний цахим үнэмлэхээр сонгууль өгөх боломжгүй болсон. Тиймээс өмнөх сонгуулийн гашуун түүх давтагдахгүй гэх баталгаа байхгүй гэж олон хүн үзэж байгаа?
-Энэ жилийн сонгууль хувьсгалыг дагуулна. Өөрөөр хэлбэл төрийн захиргааны хэлбэрийн еөрчлөлтийг хэлж байгаа юм. 90 онд би хэлж байсан юм. Орос зүгээр орхихгүй ээ гэж. Тийм учраас Оросоос тагнуулын хүмүүс, байгууллага орж ирсэн. Тэд Хувьсгалт намыг аврах операци зохион байгуулсан. Хувьсгалт нам аврагдсан. Дэлхий дээр нэг нам 70 гаруй жил ноёрхсон түүх байхгүй. Энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй. Сая Францын ард түмэн ерөнхийлөгчөө сонгоод баярлаж байна. Шинэ еренхийлөгчтэй болсондоо биш, юм өөрчлөгдлөө, солигдлоо гэдэгт баярлаж байна.Хувьсгалт нам улсын цорын ганц нам болохыг зорьсноос өөрийг хүсээгүй. Тэр тусмаа үндэсний ардчилал гэдэг юм огт байгаагүй.
-Монголын төр эзгүйрч монголчууд газар доорхи баялагтайгаа зарагдах бодит аюул тулгараад байх шиг?
-Хамгийн хурц асуудал оюутолгойн асуудал. Түрүүн би хэлсэн сайн хүн гэж байхгүй, муу хүн гэж байхгүй гэж. Сайн үйлс гэж бий, муу үйлдэл гэж бий. Энэ гэрээг яагаад ч засаж залруулах боломжгүй. Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүс насаараа, үе удмаараа Монголын ард түмэнд ад үзэгдэх том үйлийг хийсэн. Мөн талийгаач Зоригийг хөнөөсөн хэрэг байна. Долдугаар сарын 1-ний гэмт үйлдлийг яагаад ч засаж залруулж болохгүй.
-Ардчиллын анхдагчдын нэгийн хувьд асуухад таны хүссэн ардчилал ирсэн үү?
-Миний хүссэн ардчиллыг Кремлиэс мөнгөөр цохиж нураагаад, хувьсгалт намыг аварчихсан. Бүгдэд нь албан тушаал өгсөн. Одоо энэ түүхийн үеийг шүүх цаг ирнэ.
-Тухайн үед та юу хүсч байсан юм бэ?
-Хувьсгалт намыг хуулиар хорих төсөл санаачилж байсан. Яагаад гэвэл миний эсрэг зохион байгуулалттай ажиллагаа явагдсан. Би тэрийг ойлгосон учраас Америкруу явсан. Явахдаа “Би явлаа. Намайг 10 жилийн дараа ирэхэд та нар хацартаа нусаа наачихсан байна” гэж хэлж байсан. Ирэхэд яг л тийм байсан. Одоогийн Ардчилсан нам миний байгуулсан тэр Ардчилсан нам биш ил байхгүй юу. Хоёр дахь большевик нам 22 жил ийм замаар явлаа. Тэднийг хүүхэлдэй болгосон. Албан тушаал өгсөн.
-Эрх мэдлийн нуувч дор хэн нэгний гар хөл бологсод эхнээсээ “ачигдаж” эхэлж байгаа нь бас таатай мэдээлэл ч юм шиг?
-Зургаан жилийн өмнө би хэлж байсан. “Тэнэг хүн тэнэгээрээ байдаг” гэж. Н.Энхбаяр яллагдлаа гээд гурван жил суугаад л гараад ирнэ биз. Гэхдээ тэр эх орноо худалдаж идээгүй. Энэ хүн Монгол орныг аварч чадна. Монголд өнөөдөр хулгай хийсэн улсууд хурандаа болдог процесс явж байгаа. Түүнийгээ дагаад сайн ба муу улсуудын тэмцэл өрнөж байна. Гэхдээ сайн улсууд байнга ялдаг. Монгол яг тэр хөгжлийнхөө замд явж байна. Түүнд хүргэх замыг үндэсний ардчилал хийнэ. Мөнгөтэй улсууд л төрийн эрхийг гартаа авах гэж улайран тэмцэлдэж байна.Нийгмийн муу цусыг ханахгүй бол улам л бугшина биз дээ?
-Ямар ч улс оронд ийм юм байдаг. Монголд арай дэндүү удчихлаа. Энэ улсуудад талархах хэрэгтэй. Энэ улсуудын сайнгүй байдлаас болж Монгол улс сэргэх гэж байна. Төр эргэх юм бол Монгол улс сэргэж чадна. Аливаа нийгэм хөгжил өөд, сайн сайхны төлөө явдаг. Сайн сайханд хүргэх сайн улсууд ер нь бүрэлдэж байгаа. Тэр цөөхөн улсууд дийлнэ ээ. Би “Миний удирдсан ардчилсан холбоо” гэж ном бичсэн. Одоо дахиад л хувьсгал удирдах юм шиг байгаа юм. Хоёр жилийн дараа их аятайхн болно оо. Асар том өөрчлөлт хийгдэнэ. Түүнд өрнөл хэрэгтэй байхгүй юу. Тэр өрнөл нь сонгууль.
-Одоо та хаана юу хийж байна вэ?
-Америкийн их дээд сургуульд элсэх Tofel-ийн шалгалтад хүүхдүүд бэлдээд явж байна. Манай монгол хүүхдүүд биширмээр шүү.
Эх сурвалж: ” Тэргүүн”
URL: