Сонгинохайрхан дүүргийг хогоор дүүргэсэн “Сод Монгол”-ын Ерөнхийлөгч Ц.Анандбазар ичдэггүй гар даа

УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой зодолдсон, хутгалсан гэх хэвлэлийн бага хурлынхаа үеэр “Сод Монгол групп”

компанийн захирал Ц.Анандбазар “Би Булган аймгийн унаган хүүхэд шүү” хэмээн омогдож байж билээ. Тэгэхэд нь түүнийг Булган аймагт төрсөн хүүхэд юм байна боддог болсон. Орон нутгийн сонгуулиар Улаанбаатар хотод метро барина, нийтийн орон сууц барина, хогийн үйлдвэртэй болгоно гэж ярьсан хүн бол Цогт-Очирын Анандбазар юм.

Тэрээр Сонгинохайрхан дүүргийн ТҮК-ийг авч байх үедээ “Би Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд төрсөн хүүхэд. Улаанбаатар хотын унаган хүүхэд” гэж байлаа. Сонгинохайрханчууд Ц.Анандбазарын мөнгө худал амлалтад итгээд ИТХ-д сонгосон. Харамсалтай түүний ярьсан, хэлсэн амлалтууд бүгд худлаа байсан. Уг нь манайхаас өөр улсад бол улс төрийн болоод ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой юм.

Өдгөө “Сод Монгол групп” компанийн Ерөнхийлөгч Ц.Анандбазар(Тэр компанийнхаа ажилчдад өөрийгөө Ерөнхийлөгч гэж дуудуулдаг юм билээ)Дорноговь аймагт нэр дэвшихээр улайрч явна. Бас ичихгүй том үйлдвэр барина гэж ярьж яваа сурагтай. Урьд нь ярьсан, хулхидсан зүйлээ биелүүлдэг болоосой. Сонгинохайрханчууд хөнгөлөлттэй бинзен түгээх, ажилд оруулах гэх мэтийн наад захын амлалтууд бий.

Одоо Ц.Анандбазар Дорноговийн унаган хүүхэд хэмээн ярьж явна. Түүний намтар түүх тэр чигээр худал хуурмаг, залилан мэхлэн шүүх цагдаагаар дүүрэн байдаг. Ийм л хүн “Даварсаар давараар Дагвын орон дээр”  гэдэг шиг “Ганц худаг”-ийн наар дээр хэвтэж байсан этгээд УИХ-д суух гээд зүтгэж байна. Улсын өмч хулгайлсан хэргээр “Ганц худаг”-т сууж байсан этгээд ард түмний төлөө ажиллах гэнэ. Цэрэг Шаандорын  “Цаг өөр болжээ. Цаана чинь илжиг хүн унаад явж байна” гэдэг шиг Сонгинохайрханчуудыг хогтой нь хутгасан “Сод Монгол групп” ХХК-ийн Ерөнхийлөгч Ц.Анандбазар УИХ-ын гишүүн болох юм гэнэ.

С.Тулга

yanaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих