ДОХ-оос сэргийлэх эм гаргалаа
Эрүүл хүмүүсийг ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх трувада эмийн үйлчилгээг АНУ-ын эрүүл мэндийн шинжээчид сайшаажээ.
Трувада эмэнд явуулсан урт хугацааны судалгаанд тулгуурлан тус эмийг ДОХ-ын вирусын халдвар авах өндөр эрсдэлтэйд тооцогддог хүмүүс хэрэглэхийг АНУ-ын албаны хүмүүс зөвшөөрлөө.
Гурав хоногийн өмнө буюу мягмар гаригт Гайлид Шинжлэх ухааны институтаас гаргасан Трувада эм ХДХВ-ийн халдварын эрсдлийг бууруулахад тустай төдийгүй хүний биед сөрөг нөлөөгүй болох нь батлагдсан тухай АНУ-ын албаны хүмүүс мэдэгдэж байсан юм.
Гэвч албаны хүмүүс тус эмийг ДОХ-ын вирусаас сэргийлэх зорилгоор хэрэглэхэд болгоомжтой хандахыг зөвлөж байсан аж.
“Трувада эмийг 2004 онд нээснээс хойш халдвар авсан хүмүүсийг эмчлэх зорилгоор хэрэглэж байсан бол одоо тус эмийг өөр бусад эмчилгээтэй хослуулан хэрэглэснээр эрүүл хүн халдвар авах эрсдлээс бүрэн сэргийлэх боломжтой боллоо” хэмээн АНУ-ын хүнс эмийн хяналтын газрын ажилтан мэдэгдсэн байна.
URL: